Thursday, January 28, 2010

Эх нутгынхаа тэнгэрлүү эзэн хүн шиг зоригтой ширтээсэй!

Сэдвийн эзний зөвшөөрөлтэй нийтлэв. Бага сага үг үсгийн алдаа бий. Тэрнийх шүү. хэхэ


Энэхүү сэдвийн зориго бол өчүүхэн сэтгэл оюунаар, амин хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан зарим нэгэн гишүүдэд хандан хэлсэн үг болой. Гарах гарц, зарим нэг шийдэлийн талаар бодсон бяцхан бодлоо дараагын сэдэвтээ тусгья.

Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Суут их богд Чингис хаан

Миний эх орон алсын төлөвлөсөн бодлого гэхээр бодит зүйлгүй, хийсвэр хөтөлбөр, хоосон амлалтанд хууртан хэдэн жил шааригдлаа. Одоо зүрх сэтгэл нь цаанаа гунигтай байна.. Бидний итгэл талаар болсонд, ард түмэнээ эх орноо ч гаргуунд нь хаян мунхаглах хэдэн нөхдөд, зөвхөн баяжиж аваад гадагшаа бултахаар төлөвлөсөн аминч үзэлтэй бүхэнд дур минь гутаж сууна.

Уурлан учирлах хэдэн үг:
Тоймгүй шуналтай нөхөрч гэсэн толгойтой байвал зохиноо. Толгойгүй байж малгайгаар яахнавээ гэсэн үгийг санацгаая..Эх орноо худалдчихаад, эсвэл худалдаж байгаагаа ч ойлгохгүй хэсэг мөнгө бодчихоод хаашаа зугатаах гэсэн толгойгүй нөхөд вэ хө. Жаахан хүүхэд хоёр нүдээ дарчихаад өөрийгөө нуугдчихсан мэт санадаг гэсэн. Эрхэм гишүүн та компаниа, нам бүлэг фракцаа бодсоор явтал чинь эх орон чинь үлгэр болоод дуусах нь. Ийм өчүүхэн хүрээнд амьдарлаа багтааж байгаа хүний тархинд эх орон нь яаж багтах билээ. Түүнийг аварч гарах ухаан хэрхэн төрөх билээ. Дараа жилийн сонгуульд хэрхэн үлгэр ярих тухайгаа бодвол болчихдог тийм өчүүхэн улсад амьдраагүй болохыг цаг хугацаа хатуухнаар анхааруулж байна. Эрхэм та хов жив, шуналын хорноос холдон хэсэг эх орноороо нэг амьсгална уу, учир нь чамайг хөрсөн дээрээ бойжуулж өсгөсөн энэ газар шороог хүний гарт бариулна хэмээн ганцхан чи,таны нөхөд л сэтгэж чадсаан. Учир нь өөрт чинь бүхнээ өгсөн эх орон, ард түмнийхээ өрлүү өшгилөх ухаан ганцхан чамд, чиний тойрон хүрээлэгчидэд л төрсөөн. Хаанаас ургасан ургамал билээ дээ. Нөхөд чинь шуналын гал бадруулсан харцаар чамтай нэгдэж, алсын хараа огт үгүй сонгууль л ярин мунхаглах зуур чи эх нутгаа аврах тухай биш яаж зарах тухай, өөрийн өчүүхэн биедээ томдсон шуналыг агуулан суусаан. Одоо чи дахин нэг эх орноороо амьсаглаад ав. Учир нь чинийх байсан бүхнийг чамаас ухаантай орны хүмүүс булааж, чиний сэтгэсэн ухаанаас зуун бээрийн алсыг харан нүүдлээ хийсээр тэд өдийг хүрлээ. Гадны хүний өгөөш болсноо харахгүй, ганцхан би энэ баялгыг эзэмшинэ хэмээн мөрөөдөн суусан та өнөөдрийн тэрбумтан маргаашийн өрөвдөлтэй нэгээн. .
Тэрбумтан жирийн хүн хоёрын хооронд ганцхан ялгаа бий.
Эх оронтой хүн,Эх оронгүй хүн хоёрын хооронд олон ялгаа бий.
Тэр нь тербумтан өөрийгөө бусдаас илүү болцон мэт сэтгэлээ хуураад,
элдэв өнгийн тоглоомоор наадах бяцхан хүүхэд адил хүсэлдээ хөтлөгдөн тарчилсаар хорвоогоос одноо.
Жирийн хүн үр хүүхдийнхээ төлөө элдэв бэрхшээлийг давсаар
эцэстээ мөнгөнөөс илүү сэтгэл чухал гэдгийг амьралаараа баталдаг юм.

Хөндлөнгөөс ажихад тербумтан өдөрт 5 удаа хоолонд орох ходоодгүй, хоёр машин зэрэг унах боломжгүй байдаг. Юуунд ийм өчүүхэн жаргалын төлөө эрхэм бүхнээ алдан байгааг ирээдүй үе асууж байна.. 4 дугуйтай төмөр сэг хаамер байна уу, эксээл байна уу гэдгээсээ үл хамааран эзнээ зорьсон газар нь л хүргэх ёстой байдаг. Аян замдаа сайн явж ирсэн үү гэж монголын ард асуудаг болохоос, хэр хурдтай ямар тансаг машинаар ирэв гэж асуудаггүй ээ. Хэтэрхий хурд аминд халтай. Огцом баяжмх ходоодонд халтай.. Орох оронгүй байж тансаг хоол, тасархай буудалд хоноглоод яаах вээ. Энэ бол түр зуурынх. Орших эх оронгүй байж гадаадад тансаг харш бариулаад, тоорт бялуугаар цадаад яаах вэ. Энэ бол түр зуурынх. Хичнээн мөнгө байлаа ч хүнд хувь тавилан гэж бий. Үр хүүхдэд чинь эх орон хэрэгтэй. Тэр цагт нулимсаа хаана дусаах вээ. Ганц дусал нулимс дусаачих газрыг хаанаас хайхвээ. Сөөм газрыг худалан авахад зарцуулах чиний бүх мөнгө тэр цагт чулхан мэт байна. Эх орны чинь зэрлэг онгон салхи тэр цагт хүнийх болсон байна. Тээр доор харагдах ард түмэн чинь тэр үед ганц зүйл хийх байх. Үр ачийг чинь газрын гавт байх тэр агшинг харахыг хүсэх байх. Яахав хөөрхий тэд ганц удаа ч гэсэн хүнийг дээрээс нь харж үзэг . Тэглээ гээд биеээ тоох бишдээ тэд.Тэдний хийсэн үйлийн үр бишдээ хөөрхий.

Хүнд мөнгөнөөс эрхэм үнэтэй зүйл бий.
Үнэтэй зүйл бүхэн нарийн ухаантай хамт байдаг жамтай. Таны ухаан бүдүүн байлаа.
Таны олсон бүхэн түр зуурынх болохыг ухаарахааргүй бүдүүн бараг байлаа.
Учир нь эх орныхоо төлөө цохилох таны зүрх сулхан байлаа. Ард чинь ирээд чимээгүйхэн ажих гадны хий үзэгдлийг харахааргүй бүдүүлэг нэгэн байлаа.

Толгойгүй байж малгайгаар яах нь вэ хэмээн гадныхан тоглох наргих хослуулан хэлж сууна.
Эх орон,. Их түүх чинь сануулан байна.Яаасан хялбархан сэтгэж яасан хялбархан амьдарна вэ та хэмээн зовж олддог жаргал өмнөөс чинь ичэж сууна. Зогсож бай та... одоо очиж явна хэмээн зовлон хариулж байна. Гэтэл та ажиггүй нь аргаггүй нөхөдтэйгөө майсаан. Нөгөөх л наймайгаа бодсоор сууна. Толгойгүй байж малгайгаар яах нь вэ.

Одоо бид бодож байна. Монголын залуус нэгдэж байна. Та бүхний хийсэн алдаа бүхнийг цайруулах аргаа бодож сууна.
Тэдний өмнөөс нэгэн зүйл хэлчье. Ирээдүйдээ бүү саад хий. Нарыг нь бүү халхалаа.!!!

Алтан нар илчээ бидэнд авь адилхан түгээдэг юм. Эх орон минь хүйтэн байна, миний дотор сонин байна. Амьсаглах агаар минь ч жихүүн байнаа. Иргэдэд итгэл найдвар л байна. Эх орноо дулаацуулах халуун сэтгэл л байна..
Хөлд орсон бяцхан үрс хүртэл түлээ барьсаар гүйж айсуй.
Сайхан сэтгэлд нь зам тавь, хөөрхий тэднийг бүдрэхээс хамгаал. .
Учир нь тэдний маргааш энэ сэтгэл шигээ гэрэлтэн байгаасай .
Эх нутгынхаа тэнгэрлүү эзэн хүн шиг зоригтой ширтээсэй!




Хүн таньд мөнгөнөөс эрхэм үнэтэй зүйл гэж бий... 



Г.Энхболд

No comments:

Post a Comment