Monday, January 18, 2010

Боловсролын салбарыг либералчилъя

Юуны өмнө хөдөлмөрийн зах зээлд илүүдэл /арай ч илүүдэл гэдэггүй байхаа. яг юу билээ дээ/ үүсэх , хөдөлмөрчид шаардлага хангахгүй байх хоёр өөр гэдгийг дурдая.

Жил бүр их дээд сургуулийг мянга мянган оюутнууд төгсөж байна. Ажил дээр гараад шаардлага хангах нь даан ч ховор. мань мэт нь л байгаа юм чинь. Энэ нь ажилгүйдлийн гол шалтгаан санагддаг юм.

Бас 100% маниусын буруу биш юм шиг байгаа юм.

Боловсролын систем нь хэт контрол өндөртэй, стандарчлагдсан /муу стандарт/, төлбөрийг төрөөс тогтоодог зэрэг нь өрсөлдөөнийг хязгааралж, түүнд үндэслэсэн чанар сайжрах боломжийг хаадаг.

Яах ёстой вэ?

НЭГ. Бүрэн дунд боловсролоос эхлэе.

1. Бүх дунд сургуулийг хувьчлах

Төрөөс дунд сургуулиудад суралцагсдын тооноос хамаарч татаас өгөх. Ингэснээр өрсөлдөөн үүсч чанар сайжирна. Мөн хүүхэд хүссэн сургуульдаа сурах боломжтой болгох

2. Бүрэн дунд боловсролын өрсөлдөөнд саад болохуйц стандартыг хүчингүй болгох

Миний хүүхэд бие муутай байлаа гэж бодъё. Би хүүхдээ багаас нь ном дэвтэр шагайлгаж ядраахыг хүсэхгүй байна. Тиймээс би бага ангид нь биеийн тамир спортын төрлийн хичээлүүд түлхүү оруулаад дунд ахлах ангид нь танхимын хичээлүүдийг шахаж үздэг сургуульд оруулмаар байна.

Даанч төрийн тогтоосон стандарт миний хүүхдэд ийм боломж олгохгүй байна. Биеийн тамир долоо хоногт 2-хон цаг ороод бусад цагт нь баахан нүдчихэж байна. Үр дүнд нь миний хүүхэд ядарч байна, эрүүл мэнд нь муудаж байна, хичээлдээ дургүй болж байна гэх мэт

Миний хүүхэд тамирчин болмоор байна гэнэ. Даанч хичээллэх цагт нь хими физик ч гэх шиг шал хэрэггүй /зөвхөн энэ тохиолдолд шүү/ хичээл ороод хүүхдийн маань амжилтаас зулгаагаад байна.

гэх мэт.

3. Улсын шалгалтыг үгүй болгох

Хоёр. Дээд боловсрол.

1. Элсэлтийн журмыг хүчингүй болгох. Сургууль ямар хүн сургахаа өөрсдөө шийдэг

2. Бүх их дээд сургуулийг хувьчлах. Шударга өрсөлдөөнийг бий болгох.

3. Оюутны улсын шалгалтыг үгүй болгох. Тэр сургуулийн үнэлгээ тэр сургуулийн нэр хүндийг илэрхийлэх тул

4. Дээд боловсролын гэрчилгээг БСШУЯ, УМХГ гэх мэт газруудад бүртгэхээ болих. Тэр сургуулийн дипломны үнэ цэнэ тэр сургуульдаа үлдэг

5. Мэдээж өрсөлдөх нөхцөлийг хааж байгаа стандарт, дүрэм журмыг хүчингүй болгох

6. Сургалтын төлбөрийн даатгалыг бий болгох.

Сурч байсан сургууль нь дампуурчихвал даатгалын компани оюутнуудын төлбөрийн нөхөн төлөх. Мэдээж тэд сайн сургуулийн оюутны төлбөрийг даатгана. Энэ нь сургууль тус бүрийн зах зээлийн хуулиар илэрсэн бодит үнэлгээ нэр хүнд болно.

7. Сургалтын төлбөрийг чөлөөлөх. Татаасын мөнгөөр тэтгэлэг олгох. Энэ нь жинхэнэ чадварлаг боловсон хүчин болох хүнийг дэмжинэ.

ГУРАВ. Дүгнэлт

Өрсөлдөөнийг бий болгосноор суралцагчдад өөрт тохирсон сонголт хийх боломжийг олгох. Ингэснээр чанар сайжирна.

Үнэлгээний болон элсэлтийн төрийн хяналттай систем нь тухайн сургуулиудын үнэлгээ, чанарыг бодит биш болгодог сөрөг талыг арилгах. Үр дүнд нь сургуулиуд өөрийн үнэлэмжийг бий болгоно

Авилга, лобби аяндаа алга болно. Учир нь ийм маягаар оюутнаа төгсгөдөг сургуулиудыг зах зээл таньж тэдэнд итгэх итгэл алдарснаар тэр сургуулийн эрэлт үгүй болж улмаар дампуурна.

Ер нь өрсөлдөөнөөс л чанар үүснэ шүү дээ.



Ингэж ярихаар хүмүүч хаос үүснэ гэдэг юм. Яг ямар гэдгийг хэлээд өг. Шийдэх арга хайя. Болохгүй бол постоо устгана аа

No comments:

Post a Comment