1. Нэг кэйс зохиов.
Я.Содбаатар гэдэг мэргэжлийн хяналтын байцаагч байжээ. Тэрээр хоол хүнс хариуцдаг бөгөөд үнэн эх оронч бөгөөд ажлаа чин сэтгэлээсээ хийдэг бөлгөө.
Нэг өдөр Я.Содбаатар алдаа гаргаад чанаргүй хүнсийг чанартай гээд баталгаа гаргав. Тэр нь Б.Жавхаагийнх байсан бөгөөд түүний ашиг харсан атгаг муу санаагаа хэрэгжүүлэн хортой хүнс хийн зарав.
Тэрийг нь Ц.Элбэгдорж идэн хордож өвчилжээ.
Мэдээж Ц.Элбэгдоржийн ар гэрийнхэн бөөн асуудал үүсгэв. Я.Содбаатараас эмчилгээний төлбөр нэхтэл цаадах нь өгье гээд ч өгөх зүйлгүй тул Ц.Элбэгдоржийн гэрийнхэнд зодуулаад л өнгөрлөө. Мэргэжлийн хяналтын газраас эмчилгээний төлбөр нэхтэл өгөхөөр болжээ.
Уг мөнгийг Б.Жавхаагаас авах гэтэл цаадахын бизнес бүтэлгүйтсэн тул архинд орон өвгөнтөд очжээ. Тэрээр Ц.Элбэгдоржийн гэр бүлийнхний шанааг хүртсэн хоёр дах хүн болов.
Тиймээс Ц.Элбэгдоржийн хохирлыг С.Дэмбэрэл болон С.Батболдын татварын мөнгөөр төлөхөөр болов. Мэдээж тэд Ц.Элбэгдоржийн хохирлыг барагдуулах гэж татвар төлөөгүй болой...
2. Дахиад нэг кэйс зохиов.
Я.Содбаатар гэх даатгалын байцаагч байжээ. Энэ тохиолдолд даатгалын компани импортоор орж ирж буй даатгалын бүтээгдэхүүнд баталгаа гаргадаг бөгөөд импортын бүх хүнсний бүтээгдэхүүнүүд аль нэг даатгалын компанийн баталгаатай байх ёстой. Я.Содбаатар дээрхийн адил алдаа гаргалаа. Б.Жавхаа дээрхийн адил авирлалаа.
Ц.Элбэгдорж хордож үхэхийн даваан дээр хэвтэн буй.
Ц.Элбэгдоржийн гэрийнхэн хохирлоо төлүүлэхээр даатгалын компани дээр очин Я.Содбаатарыг зодох гэтэл тэрээр ажлаасаа халагдан архинд орж, Б.Жавхаатай өвгөнтөд сүжрэх болжээ.
Ц.Элбэгдоржийн ар гэрийнхэн даатгалын төлбөрийг авлаа.
С.Дэмбэрэл болон С.Батболдын 2-ын татварын мөнгө зүй зохистой зарцуулагдлаа.
3. Үргэлжлүүлээд нэг кэйс.
Я.Содбаатар гэх мэргэжлийн хяналтын байцаагч байлаа. Ажилдаа үнэн гаргуун бөгөөд Б.Жавхаа мэтийн ашиг харан авирлагчдын эрлэгийн элч болов.
Ц.Элбэгдорж эрүүл саруул амьдарсаар...
Харин С.Дэмбэрэл болон С.Батболдын татварын мөнгө Я.Содбаатарыг тэжээхийн сацуу шахааны бизнесийн эрэлт боллоо.
4. Сүүлийн кэйс.
Я.Содбаатар гэх даатгалын байцаагч байлаа. Энэ кэйст даатгалын компани импортын хүнсний бүтээгдэхүүнд баталгаа гаргадаг бөгөөд импортын бүх хүнсний бүтээгдэхүүн аль нэг даатгалын компанийн баталгаатай байх ёстой. Я.Содбаатар ажилдаа үнэн гаргууд бөгөөд Б.Жавхаа гэх мэт ашиг харан авирлагчдыг шүдний өвчин юм. Угаасаа Я.Содбаатарын ажлыг сайн хийлгэх нөхцөлийг тухайн даатгалын компани эрсдэл үл хүлээхийг хүссэнээс сайн бүрдүүлж өгсөн болно.
Ц.Элбэгдорж эрүүл саруул гэртээ гэдсээ илэн эрүүл хүнс зооглосоор...
С.Дэмбэрэл болон С.Батболдын татварын мөнгө тэдний хүүхдүүдийг онц сургахад зориулагдсаар
5. Одоо больё, Асуулт асууя
Аль нь кэйс хамгийн сайн бэ?
Жич: Энэ кэйсийг зохиоход хэн нэгний нэр хүндэд халдахгүйг хичээсэн болно.