Thursday, February 11, 2010

Монгол улсын иргэн та санал өгөхгүй байх эрхтэй

Уг нь сонгуулийн үеэр хэлмээр байна. Тархи, хэл, хуруу гурав зэрэг загатнаад болдоггүй ээ. Би гэдэг хүн SNS сайтын “дон” тусаад уншсан хэлэлцсэн зүйлээ шөнө зүүдлэхээс наахнуур явна.

Нэг өдөр УИХ-ын гишүүдийн тухай материалыг дагалдах сэтгэгдлүүдийн хамт олж үзэв. Сэдэв, сэтгэгдлийн хувьд хүний анхаарал татахаар тийм сонин биш. Байдаг л шүүмж бухимдал...

Тэгсэн манай нөгөө Жавхаа гэдэг залуу чинь цааш үргэлжлүүлэн бодлоо. Сонгууль болохоор “МУ-ын иргэн та саналаа өгч иргэн та үүргээ биелүүлнэ үү” гэсэн суртал ухуулга “Би чамд хайртай-НЭГ” кинон дээр “Цэвэрлэгээндээ гараарай” гэдэг шиг л ядаргаа болно. Зарим нэг сонгогчид ямар ч шийдэл үгүй очоод нэг саналын хуудас “хүчингүй” болгочихоод хүрээд ирдэг нь нууц биш. Хүчингүй болгоно гэдэг нь шууд утгаар хэрэглэхээс гадна үзэл бодол, шийдэлгүй саналын хуудас гэж үзнэ.

Танд сонгуулиар эх орноо “худалдах уу, бэлэглэх үү” гэсэн 2  сонголт байлаа гэж төсөөлье. Та иргэний “үүрэг”-ийнхээ дагуу аль нэгийг “заавал” сонгох ёстой. Та сонголтоо хийлээ. Үр дүн нь: “БАЯР ХҮРГЭЕ. ТА ЭХ ОРНОО ЖИЖИГЛЭНГЭЭР ХУДАЛДАХААР БОЛЛОО” гэвэл яаж байна.

Ингээд л хуулийн цоорхой хардаг “баатар” болохоор шамдан  www.legalinfo.mn сайтаас МУ-ын Үндсэн хууль гэдэг зүйл шагайв. Өөр газар, өөр хууль, өөр үнэний магадлалтай байж магадгүй. (Нүхээ малтав :D) Түүн дээр  “Монгол хүн сонгууль оролцох журамт үүрэгтэй” гэж заажээ. Журамт үүргийн үндсэн үүргээс ялгагдах ганц гол ялгаа нь биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээдэггүй гэдгийг хэлэхэд илүүц болов уу.

Хамгийн гол зүйл нь “сонгуульд оролцох”. Өөрөөр хэлбэл энэ нь “саналын хуудас бөглөх” гэсэн утгатай үг биш. Ялгаа байгаа биз.

            Ингээд л “баатар” болох гэсэн манай нөгөө Жавхаа гэдэг залуу, худал пиарт итгэсэн хууль мэддэггүйчүүдийн эгнээндээ буцлаа. Гэхдээ явж ирсэн нохой ядаж л нэг яс олсн байдгийн үлгэрээр ганзага хоосонгүй.

            Иргэн би сонгуульд оролцох үүрэгтэй. Сонгуулийн оролцоо гэдэг нь саналын хуудас дугуйлж битүүмжилсэн хайрцганд хийх явдал биш. Хэн нэгнийг сонгохдоо ч биш. Өөрийн төлөөллийг төрд оруулах гэдгийг ойлголоо.

Магад таны тойрогт таны үзэл бодол, улс төрийн үзэл баримтлалтай нийцэхгүй нам, нэр дэвшигч байвал та санал өгөхгүй байх сонголтыг хийж болно. Танаас илүү үзэл бодолтой нэр дэвшигч байж болно. Тэгвэл та буулт хийх ёстой, нөгөө талаас цаад чинь танд итгүүлэн үнэмшүүлэх ёстой.

Зарим хүмүүс “Би ч намаа дагана аа” хэмээн мухар хийдэг. Энэ нь нэг, дагуулаад дахиад нэг саналын хуудас хүчингүй болгосонтой дүйнэ. Далай ламын хэлсэн “Бурхны номыг гүйцэт эс ойлгон шүтвээс зүгээр л мухар сүсэгтэн болно” гэдэг үгтэй зарчмын хувьд ижил юм уу даа. Гол ялгаа нь энэ цаг үед та намыг дагах биш, нам таныг дагах ёстой. Чухам үүнээс болоод 76 гишүүнд солилцоо хийгдэхгүй байх ч шиг. Бидний л сонголт.

Хөөх. Нэг мэдсэн хадуурч явна. Ямар ч байсан Монгол улсын иргэн та сонгуульд оролцох боловч саналаа өгөхгүй байх эрхтэй. Зарим нь сонгууль хүчингүй болно гэх л байх. Иргэдээ төлөөлөх боломжгүй түшээ байгаа юү гэхэв.  Цааш нь шүүмжилвэл сонгуулийн төсөв үрэн таран хийгдэнэ гэх байх. 4 жил тутам мөнгө нь илүүдээд 4 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн үг биш. Би төлөөллөө сонгох гэж төлсөн татвараасаа зарцуулж байгаа нь тэр. Төлөөллөө зөв сонгох нь гол зорилт. Сонгууль хүчингүй боллоо гэж төсөөлье. Тэртэй тэргүй 6 триллионыг зөв зарцуулахын төлөө иргэн миний “ухаан” хэрэгтэй. Ингэхийн тулд 4 тэрбумын эрсдэл хийхэд яадаг юм.

За за. Болилоо. Сүүлдээ хүн загнах талруугаа орж байна. 

No comments:

Post a Comment