Пацаан гэхэд дэндүү пацаан байсымаа. Гэрэлмаад дурлаад би. Сургуульд орсон байлуу яалаа? Аа ороод Сэлэнгээд хайртай болсон гэхээр чинь цэцэрлэгт байсийм байна. Гэрэлмаа хажуултын орцных. Нэг удаа хажуугаар байлдаж тоглож яваад, шал тоглоомонд ороогүй байсан Буржаакыг буудчаад “Чи үхцийшүү!!!” гэж хэлээд гүй ээ мөн ичиж билээ. Яджийхан бүр булан тойроол шууд Магаад буудуулчдийн. Еэ онигоо.
Тэрнийхээ дараа дугуйтай болсымаа. Байрныхаа цорын ганц дугуйтай цэцэрлэгийн пацаан байсан байх аа. Би уг нь хаакраал Гэрэлмаад дугуйтай явжийгаагаа харуулчих санаатай байрны хойно гарах гэнгүүт ээж: “Хөөе урталд нүдний ил тогло...”. Цонхны зөрөө, ээж 2 алсан байхгүй юу намайг.
Тэрнийхээ дараа дугуйтай болсымаа. Байрныхаа цорын ганц дугуйтай цэцэрлэгийн пацаан байсан байх аа. Би уг нь хаакраал Гэрэлмаад дугуйтай явжийгаагаа харуулчих санаатай байрны хойно гарах гэнгүүт ээж: “Хөөе урталд нүдний ил тогло...”. Цонхны зөрөө, ээж 2 алсан байхгүй юу намайг.
Сургуульд орсныхоо дараа Сэлэнгээд хайртай болоод. Ёооё түүний төлөө үхий сэхий. Урлагийн үзлэгээр хамт дуу муу дуулаал. Даанч жоохон байжаагаад Сэлэнгээдээ зодуулаад ангиар нэг онигоо болциймаа би. Тэр 8-тай, би 7-той аргагүйшд.Тэгээд 2-р ангийн урлагийн үзлэгээр нөгөөх чинь Түвшинбаяртай дуулна гэдгий. Бүр бүжгэнд нь Батболдтой бүжиглэсэн гээл бодчих. Надад ноогдсон нь халтар Сараа гээд нээх муу сурдаг, нусанкай охин байсийн. Ичиж үхэх шахжаам чинь.
Тэгээд сэтгэлээр унасан амьтан арай гэж 3 ангид орчоод байжийтал манай ангид Сувдмаа шилжиж ирээд. Цав цагаан өнгийн өдөн ханцуйгүй күүрчигтэй. Царайгий нь ч сайн санаку л байна л даа. Уг нь Түвшинбаяртай Сэлэнгээгээс хөөрхөн мөн биш гэж хэрэлддэг байсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг удаа Түвшинбаяр битоёр Халтар царайт киног дуурайгаад “Сэлэнгээ минийх” гээд л зодолдоод байжийсан чинь ороод ирдиймдаа. Ширэв татаал гарах шиг санагдсан. Гуйгаагүй болохоор араас нь гүйж гараагүй ен. Тэрнээс ч 10 настай залуу бол яавлал яанашд тэ?
Тэгээд би 5-р ангид өөр сургуульруу шилжсийн. Яг анхны харцаар биш байхаа. Нэг мэдсэн чинь л нөгөө хэнд дурлацан гүйж явсийн. Нэрий нь санаку байнаа. Нэг Төвд нэртэй. Тэгээл гуйх гээл хутга бүлүүлцэн зүрхнээс дуссан цус хундганд орж байгаа зурагтай зэвүүн захиа бичээл Төгсөөгөөр өгөө явуулцан. Маргааш нь зураг, шүлэг 2тоо итгэцэн мангар маадгар баагий ангидаа давхиал очсон чинь нөгөөх чинь мангар ууртай Битгий горьд!!! гэдгийн. Тэгсэн нөгөө Төгс матар чинь ангиар нэг уншаад харуулцан байсан байлээшд. Уурандаа зодчих гэсэн чинь дахиад жоохон нэг нас дутцымаа.
Тэгээд шарандаа “Заавал нэгэнд нь тоогдоно доо...” гээд л ангийнхаа 4, 5 охинд яг ижилхэн захиа бичсийм би. За байз өө. Ариунаа, Батчимэг, Уранхишиг өөр хэн хэн билээ??? Хонинд арай бичээгүй байхаа. Арай царай муутай байсийн. Тэгээл өгч амжаагүй гэрийнхэндээ баригдцийн. Тэр нь ч болсон байх. J
Ингээл бурхны надад заяасан амьдралынхаа туршид дурлах тоо 5 ангид дуусцымдаа.
Нээрээ би дээрхи үеүдэд зуны амралтаар хөдөө очихоороо Хоролсүрэн эгчид дурлачихдаг байсан. Ганцхан зун л дурладаг их сонин дурлалтай учирсан хүн дээ би. Хоёр хүүхдий нь бодоол нөхрөөс салгаад суугаагүйм. :P
Нээрээ би дээрхи үеүдэд зуны амралтаар хөдөө очихоороо Хоролсүрэн эгчид дурлачихдаг байсан. Ганцхан зун л дурладаг их сонин дурлалтай учирсан хүн дээ би. Хоёр хүүхдий нь бодоол нөхрөөс салгаад суугаагүйм. :P
hahahaha
ReplyDeleteХаха. Энэ хүн алноо ална.
ReplyDeletehehehe.goy goy.saihan l durlaj baijdee.
ReplyDeletetegeed odoo ene olon durlaliinhaa aliig ni iluu ih dursaj yavdag yum be de?
ReplyDeletehaha, yamar durlamtgai yum be, ineedtei bichhiin
ReplyDeletehaha bichne gej aljee
ReplyDelete