Sunday, November 21, 2010

Хамар ба унгас: 20 априйзм

Унгас гэдэг бол наад пяавны гүзээн доторхи лабораторид чинь идсэн хоол, уусан архинуудыг чинь хольж, задалж, нэгтгэж, нийлүүлэх химийн урвалаас илүү гарсан хорт хий юм гэж бодож байвал дутуу л байна. Энэ зүйлийн хамартай хорших харилцан хамаарлыг анзааран харах аваас, хүмүүн төрөлхтний үл ойлгох олон учгийг тайлах авай.


1.    Хамар бол унгасны байж болох тархалтын хэм хэмжээ юм.

2.    Хүн унгаж л байгаа бол түүнийг нь үнэртэх хамар байх нь чухал.

3.    Унгасны хольцыг шууд тодорхойлж болох цорын ганц эрхтэн бол хамар юм.

4.    Хамар бол унгасыг хянах нэг төрлийн хөшүүрэг юм.

5.    Хамарны хувьд олон төрлийн анхилуун үнэрийг улам илүү мэдрүүлэх зүйл нь унгас юм.

6.    Унгас нь зай л ижил бол хамрыг том жижиг, сайхан муухай, сайртай, сайргүйг эс харгалзан тэгш тархана.

7.    Хамар нь зай л ижил бол унгасны тархах хүрээ, үнэр, хольцын ялгааг бүрэн гаргана.

8.    Хүний унгас бусдад таашагдахын үндэс нь хамар юм.

9.    Хэрвээ хамар л хүлээн зөвшөөрөх юм бол унгах гэдэг үүрдийн таашаал мөн.

10. Уур бухимдлын үндэс нь унгас биш, хамар өөрөө байж болох

11. Хүн бүр унгадаг. Харин бусдын хамар дээр гэдэг нь тэнэг хэрэг.

12. Хүн бүрийн хошногонд унгас дүүрдэг. Хамар холдтол тэснэ гэдэг нь ухаантай хүний шинж.

13. Хамар бол унгасгүй орчинд амьдарч байгааг шүүх хамгийн эхний шүүгч.

14. Хэн олон хамарт унгасаа хүргэж байна, тэр үнэн тэнэг.

15. Хэн олон унгаснаас хамраа бултуулж байна, тэр үнэн агуу.

16. Дургүй хамар, унгасан хошногонд тэмүүлдэггүй.

17. Бусдын хамраас болж унгахгүй байх нь заримдаа тэнэг хэрэг.

18. Бага ч унгаж чаддаггүй хүнд том хамрыг сэтлэх чадвар үгүй.

19. Дараа унгая гэж бүү алгуурла. Хамар байсаар л байна.

20. Бусдын хамар дээр унгахын өмнө, ганцаараа байхдаа унгаад үз.

 

3 comments: