Monday, August 22, 2011

Хотод амьдрах сайхан


Монгол улсын үндсэн хуулиас ... “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Төрийн ордонд амьдармаар байхын. Нөгөө төрийн хүндэтгэлийн гэрийн хажууд майхнаа хатгачаал суужийвал ямруу? Хууль журам нь уг нь болоод л байна. Оруулдаг болов уу яадаг бол? 

Төв талбай дээр нэг гэр бариад суучдийм бил үү? Өвөлдөө доороосоо жоохон жиндэж л магадгүйм даа. Аан нээрээ дугуй мугуй, ундааны сав хуучин муусайн хувцасаар аргалаад байна даа. Мөнгөтэй болохоороо хааяа нүүрс авнаа авна. Гал бурхан байна даа энэ чинь. Тэгээл жанжныхаа хөшөөний дор хэдэн нүүрсээ хураачаал суужийвал юм юмандаа ойр амар юм даа. 

Поортер оруулахгүй хэвээрээ байгаа юу. Морин тэргээрээ л зөөхөөс. Төв зам дагуу 15 милийн хурдтай сажлуулаал сайхан. Аз болж машины сигнаал хорьцон. Тэхгүй бол муу хотын арилгасан сонгино шиг хүүхэн залуус сигнаалдаад морь үргээгээд нүүрс асгаа хаячихна. Төв зам дээрээс түүх гэж залхуу юм даа.

00-ын асуудал шийдэх хэрэгтэй. Энэ өлсгөлөнгийнхөн яаж зохицуулаад байна? Аргыг нь олно доо тэгээд. Болку бол тэгээд шөнөдөө зохицуулна даа. Жанжны хөшөө гэж том хаалт байхад. Тэрнээс тэр нийтийн 00-д орж мөнгөө үркү ээ. Боль ий.

Шангрилагийнхан тортогоо арилга гээд ирээд байхвий дээ. Яджийхад баруун хойноос их салхилах юм. Гү тэгээд уртлынх нь цэцэрлэгт өөрийн эрхгүй цөөхөн хүн суухым болохоор баярлах ч байхдө тэгээд. Дотроо маасктай суувал барав.

Самар зардаг хүн ойр байх бол уу? Ажилгүй хүн гэртээ самар цөмөөд хаалгаараа хүүхний гуя оноод суужийх шиг жаргал хаа байхав дээ. Хогийг нь шар маактай хүмүүс ирж цэвэрлээл...

Эксэлээ яг хааныхаа хөшөөний урд тавинаа. Хэдэн харуулууд нь харж байг. Тэхгүй тонуулаад хотоор нэг сампирсан машинтай хүн явах нь байна. Яг сайхан урсгал сөрөөл, гэнт буцаж эргээл байжийхад унтарчуул бас хэцүүмдаа. Сайн мануулахгүй бол...

Зиа хө, Ингээд амьдраад л байвал амьдраад л байх нь байна. Хот орчин бараадий байз...

Thursday, August 18, 2011

Гарын таван хуруу сургамжит зохиол

Энэ нь шиг уйланхай байж ерөөсөө болохгүй

Сургамж ихтэй сайхан кино. Нас нь нилээн хэвийснийн яг өмнө байгаа 5 хүүхэдтэй гэр бүл гарна. Аан биш. Нас нь нилээн хэвийснийн яг өмнө байгаа эхнэр нөхөр хоёр 5 хүүхэдтэйм байгаам. Тавын тав шүү. Хүмүүс нь ер нь салж сарниж олон хүүхэд өнчрүүлэхээс зайлсхийгээд цөөхөн хүүхэдтэй болох хэрэгтэйм байгаашд. Өө энэ салах тухай уг нь сүүлд ярих нууц байсийн. Одоо өнгөрсөн. Тэгээд 5 хүүхэд өнчирнө. Аав нь хаяж яваад, дараа нь ээж нь бурхан болоод...

Аавыгаа явахжээхад нь хүүхдүүд нь араас нь машин нтр-ийг нь түрж өгдийн. Хөөрхийс мэдээгүй л дээ. Харин таанууд энэ алдааг ерөөсөө давтаж болохгүй. Аавыгаа гэрээсээ гарах бүрт нь ууртай байна уу гэж сайн шалгаж байх хэрэгтэй.

Энэ кинон дээр бол аавын нэр Шагдар. Дандаа л муу муухай дээр явж байхын энэ нэр. Угийн ч муу хүмүүс. Ямар сайндаа хүүхдээ хашааны гадна үлдээгээд хадчихаж байхав дээ. Хүүхдээ биш. Хашаагаа шүү. Тэрнээс энэ тийм аймшгийн кино биш.

Шагдар хүүхэлдэйн театрын жүжигчин, нэг залуухан, секси, нэг охинтой ганц бие хүүхэн дээр очно. Нэрийг нь санахгүй намайг буруугаар ойлгож болохгүй шүү. Шаагий хүүхэнд болсон уу? Байранд болсон уу? гэдэг нь тодорхой харагдахгүй. Ямартай ч нөхрөө алдахыг хүсэхгүй байгаа хүүхнүүд гэргий хүний “журамт үүрэг” –т байнга суралцаж,  мөнхийн залуу байх хэрэгтэй. Үүний чинь л тулд баахан хагалгаа зохиогдож байшд. Бас байртай байвал их зүгээр.

Зиа, удку ээж чад. Тэгээд л нөгөө таван хүүхэд нусаа хацартаа наана даа харин ч нэг. Том эгч сургуулиасаа гараад муу 4 дүүгээ тэжээх гээд. Бас өөртэйгөө л дөө. Ингээд бодохоор социализмд ч бас ядуучууд байсан л юм байна. Яджийхад тэр нэг дүү нь айлын цонх хагалаад, хамаг мөнгөө өрөнд өгөөд. Дотор нь хүн байгаа эсэхийг нь харж марж мэддэггүй дурак уу?

Баахан юм аа бас зарна аа хөөрхий. Гэхдээ мангар санаатай. Өөрт нь дурлацан хүний нүдэн дээр зарж марж энтэр. Бас бодууштай л санаа. Надад чинь ... :P

За тэгээд нөгөө залуудаа найр тавьж өгнө өө яахав. Уг нь эхлээд “Чамд ирээдүйн Шагдар биш гэсэн баталгаа байхгүйшд” гээд л баахан үнэд орно. Тэгэнгүүт Бат-Өлзийгийн царай хувьсгээл, манай эмээгийн сүүний тогоо шиг харлаал явчдийн. Гэхдээ хүүхнүүд угаасаа худлаа үнэн сайн хандсан бүхэн рүү явж байдаг гэнэн хөнгөн амьтас. Тэрийг нь үнэн худлаа нь батлагдаагүй байхад нь юу юугүй давхиж очоод суучихна. Үнэн бантан. Бантан гэснээс 2 том эрэгтэй дүү нь хоол хийх гэж хөглөж өгнө. Бантан ч биш л дээ. Гол нь та нар энэ үзэгдлээс хэн нэгэнтэй хоол хийж байгаа бол цаадахаасаа давс хийсэн эсэхийг нь лавлах хэрэгтэй, байнга лавлах хэрэгтэй.

Хуриман дээрээ аль болох олон хүн урьж эсрэг талдаа цохилт өгөх хэрэгтэй. Гол цохих хэрэг огт байхгүй.


Аав бас хаяж явсан нь багадаад хийтмэн царайлаад мөнгө төгрөг өгдийн. Нөгөө санаатай охин чинь бас авахгүй ээ тэрий нь. Тэр нь ч зөв болсийн. Баялгийн хараал нтр хүрчүүл тэ бас. Хэцүү шд. Сураасай энэ манай Засгийн газар гэж дээр тэр нусаа хацартаа наадгийн ойролцоо бичих ёстой байсийм шүү. Яг яаж холбох учраа олоогүй ен.

Saturday, July 30, 2011

Шүлэг оролдов

Өмнөх үг:

Жоол шүлэг оролдов. Энэ шүлэгнүүдийн эхний үгнүүдийг надад хүмүүс даалгавар болгож өгсийм шүү. Таануус ч гэсэн хүмүүсээс ийм даалгавар аваад шүлэг оролдох нь оролдоод, зохиох нь зохиогоод үзээрэй. Хөгжилтэй л юм бээлээ.

Өрнөл:

Ягаан уруулыг чинь таалан шимж
Яаруу сандруу хувцасыг чинь урж тасдан тайлахад
Ялдамхан инээдэнд чинь сэтгэл сэрэл болон согтож
Янзага шиг биеийг чинь шөнөжин эдэлсэн
:P

***

Цуучаад!!! Тэр даашинзных нь хормойг
Цурам хийлгүй шөнөжин тэчъяадаж
Цуутай хүүхнийг өвөртөө хонуулж
Цувруулж хийсэн олон байрлал
Цуглуулж хэрэглэсэн олон бэлгэвчийг 
Чи мэдэхгүй л дээ

***

Таньж хэлэхгүй олон бүсгүй
Тоолж барахгүй олон учрал
Санчиг бууралттал хийсэн сээгсүүд
Сайхан дурсамжууд араас хөвөрнө
Санаж шаналж явсангүй
Салахгүй дагасныг нь авсангүй
Арав давсан амрагтай байлтай ч биш, нэг дор
Ачааг нь авч даах ч биш, тэр олон

***

Чи намайг харж таалсан
Чийгтэй биеийг минь зөндөө үнссэн
Чив засааны тухай яриад ч хэрэггүй
Чиг тавиад бооцийм шиг л болсон
Чичрэм байсан миний бие
Чих шуугиал явцассс
Чинэртлээ зөндөө явсан намайг
Чи л голоогүй ойртсон

***

Гуниг хурсан хүйтэн харц
Гэгэлгэн нас торны цаана
Гэрэл дутсан нарсанд орсон
Гинж хангинаж гав тачигнасан

***

Налгар өдрийн наран дор
Найраг шүлгээр чамайг уярааж
Зон олны нүдний далдуур
Зуны сайхан сээгэс хийсэн /Энэ хүүхдийн шүлэг шиг уншигдаж байна уу?/

Төгсгөл:
За одоо юугаа ч бичихэв дээ.

Monday, July 18, 2011

Дурлалын түүхүүд

Пацаан гэхэд дэндүү пацаан байсымаа. Гэрэлмаад дурлаад би. Сургуульд орсон байлуу яалаа? Аа ороод Сэлэнгээд хайртай болсон гэхээр чинь цэцэрлэгт байсийм байна. Гэрэлмаа хажуултын орцных. Нэг удаа хажуугаар байлдаж тоглож яваад, шал тоглоомонд ороогүй байсан Буржаакыг буудчаад “Чи үхцийшүү!!!” гэж хэлээд гүй ээ мөн ичиж билээ. Яджийхан бүр булан тойроол шууд Магаад буудуулчдийн. Еэ онигоо. 


Тэрнийхээ дараа дугуйтай болсымаа. Байрныхаа цорын ганц дугуйтай цэцэрлэгийн пацаан байсан байх аа. Би уг нь хаакраал Гэрэлмаад дугуйтай явжийгаагаа харуулчих санаатай байрны хойно гарах гэнгүүт ээж: “Хөөе урталд нүдний ил тогло...”. Цонхны зөрөө, ээж 2 алсан байхгүй юу намайг.

Сургуульд орсныхоо дараа Сэлэнгээд хайртай болоод. Ёооё түүний төлөө үхий сэхий. Урлагийн үзлэгээр хамт дуу муу дуулаал. Даанч жоохон байжаагаад Сэлэнгээдээ зодуулаад ангиар нэг онигоо болциймаа би. Тэр 8-тай, би 7-той аргагүйшд.Тэгээд 2-р ангийн урлагийн үзлэгээр нөгөөх чинь Түвшинбаяртай дуулна гэдгий. Бүр бүжгэнд нь Батболдтой бүжиглэсэн гээл бодчих. Надад ноогдсон нь халтар Сараа гээд нээх муу сурдаг, нусанкай охин байсийн. Ичиж үхэх шахжаам чинь.

Тэгээд сэтгэлээр унасан амьтан арай гэж 3 ангид орчоод байжийтал манай ангид Сувдмаа шилжиж ирээд. Цав цагаан өнгийн өдөн ханцуйгүй күүрчигтэй. Царайгий нь ч сайн санаку л байна л даа. Уг нь Түвшинбаяртай Сэлэнгээгээс хөөрхөн мөн биш гэж хэрэлддэг байсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг удаа Түвшинбаяр битоёр Халтар царайт киног дуурайгаад “Сэлэнгээ минийх” гээд л зодолдоод байжийсан чинь ороод ирдиймдаа. Ширэв татаал гарах шиг санагдсан. Гуйгаагүй болохоор араас нь гүйж гараагүй ен. Тэрнээс ч 10 настай залуу бол яавлал яанашд тэ?

Тэгээд би 5-р ангид өөр сургуульруу шилжсийн. Яг анхны харцаар биш байхаа. Нэг мэдсэн чинь л нөгөө хэнд дурлацан гүйж явсийн. Нэрий нь санаку байнаа. Нэг Төвд нэртэй. Тэгээл гуйх гээл хутга бүлүүлцэн зүрхнээс дуссан цус хундганд орж байгаа зурагтай зэвүүн захиа бичээл Төгсөөгөөр өгөө явуулцан. Маргааш нь зураг, шүлэг 2тоо итгэцэн мангар маадгар баагий ангидаа давхиал очсон чинь нөгөөх чинь мангар ууртай Битгий горьд!!! гэдгийн. Тэгсэн нөгөө Төгс матар чинь ангиар нэг уншаад харуулцан байсан байлээшд. Уурандаа зодчих гэсэн чинь дахиад жоохон нэг нас дутцымаа.

Тэгээд шарандаа “Заавал нэгэнд нь тоогдоно доо...” гээд л ангийнхаа 4, 5 охинд яг ижилхэн захиа бичсийм би. За байз өө. Ариунаа, Батчимэг, Уранхишиг өөр хэн хэн билээ??? Хонинд арай бичээгүй байхаа. Арай царай муутай байсийн. Тэгээл өгч амжаагүй гэрийнхэндээ баригдцийн. Тэр нь ч болсон байх. J

Ингээл бурхны надад заяасан амьдралынхаа туршид дурлах тоо 5 ангид дуусцымдаа.


Нээрээ би дээрхи үеүдэд зуны амралтаар хөдөө очихоороо Хоролсүрэн эгчид дурлачихдаг байсан. Ганцхан зун л дурладаг их сонин дурлалтай учирсан хүн дээ би. Хоёр хүүхдий нь бодоол нөхрөөс салгаад суугаагүйм. :P 

Tuesday, July 5, 2011

Хүлээлт

Хагацал бол дараагийн учралын эхлэл. Тэр дундах зайг л хүлээлт гэнэ. Ёстой хогийн цаг үе. Бүр юу ч хийж болку. Сая химрал болоход яав? Хөөстэй эдийн засгийн засгаасаа хагацаад дараагийнхыгаа хүлээтэл бөөн юм боловшд. Яг одоо Чалва пацаан асар олон хүлээлт дунд амьдарч байна.

Жишээлхийм бол нэг төслийн гол партнерууд “жоохон байжий” чи гээд хэлчихсэн чинь энэ дундах хугацаанд ажлаасаа түр “халагдах” нөхцөл байдал үүсчихсэн. За энэ ч яахав. Жижиг асуудал.

Өөр том том том асуудал байна цаана чинь. Шинэ тавилгатай болох сургаар өрөөнийхөө тавилгуудыг зарцан чинь шинүүд нь хил дээр гацааски. Хамаг юмаа шалан дээрээ дэлгэчихээд газар унтаад нуруу туруу авах юм алга аа. Угаасаа нээх ч авах юм байгаагүй. Гэхдээ л энэ чинь нэг төрлийн эрхтэн юм чинь бас өвдөөд байх гэцүү юм аа. Энэ хил гааль дээр бараа таваар яагаад хэр удаад хэзээ ирэх гээд байгааг нь мэдэх хүн байна уу?

Сээр нуруу гэн жижиг сажиг эрхтнээс гадна яг цагт нь авах ёстой гэсэн шалтгаанаас зуны сайхан дэлгэр цагт амралт зугаалга хүртэл үй олноороо цуцлагдаж энэ тэнд намайг хүлээж цөхрөнгөө барсан амралын газар. Нэг юмнаас болж үй олноороо цуцлагдахымаа. Аргаа бараад хичээлдээ явий гэсэн чинь 8-нд эхлэх хичээл 22 болоод бас хойшилчих юм.

Хийх ажилгүй, явах газаргүй, сурах хичээлгүй болсон би нэт л ухаж чааталж сууя гэтэл дандаа амралтаа авсан партнерийнхаа ажлыг давхар хийж хүлээсэн хүмүүс. Бөөн завгүй.Хагацал бол дараагийн учралын эхлэл. Тэр дундах зайг л хүлээлт гэнэ. Ёстой хогийн цаг үе. Бүр юу ч хийж болку. Сая химрал болоход яав? Хөөстэй эдийн засгийн засгаасаа хагацаад дараагийнхыгаа хүлээтэл бөөн юм боловшд. Яг одоо Чалва пацаан асар олон хүлээлт дунд амьдарч байна.

Жишээлхийм бол нэг төслийн гол партнерууд “жоохон байжий” чи гээд хэлчихсэн чинь энэ дундах хугацаанд ажлаасаа түр “халагдах” нөхцөл байдал үүсчихсэн. За энэ ч яахав. Жижиг асуудал.

Өөр том том том асуудал байна цаана чинь. Шинэ тавилгатай болох сургаар өрөөнийхөө тавилгуудыг зарцан чинь шинүүд нь хил дээр гацааски. Хамаг юмаа шалан дээрээ дэлгэчихээд газар унтаад нуруу туруу авах юм алга аа. Угаасаа нээх ч авах юм байгаагүй. Гэхдээ л энэ чинь нэг төрлийн эрхтэн юм чинь бас өвдөөд байх гэцүү юм аа. Энэ хил гааль дээр бараа таваар яагаад хэр удаад хэзээ ирэх гээд байгааг нь мэдэх хүн байна уу?

Сээр нуруу гэн жижиг сажиг эрхтнээс гадна яг цагт нь авах ёстой гэсэн шалтгаанаас зуны сайхан дэлгэр цагт амралт зугаалга хүртэл үй олноороо цуцлагдаж энэ тэнд намайг хүлээж цөхрөнгөө барсан амралын газар. Нэг юмнаас болж үй олноороо цуцлагдахымаа. Аргаа бараад хичээлдээ явий гэсэн чинь 8-нд эхлэх хичээл 22 болоод бас хойшилчих юм.

Хийх ажилгүй, явах газаргүй, сурах хичээлгүй болсон би нэт л ухаж чааталж сууя гэтэл дандаа амралтаа авсан партнерийнхаа ажлыг давхар хийж хүлээсэн хүмүүс. Бөөн завгүй.