Би нэг зүйлийг гайхаад байдаг юм.
Янхандалтын сөрөг тал юу вэ? Чухам үүнд л би тодорхой абсолют хариулт олж чаддаггүй юм.
Би хувьдаа ардчилал бол бусдын нэр хүнд, эрх, эрх чөлөөнд халдахгүйгээр юу хүссэнээ хийх явдал гэж ойлгодог.
Хүн хүн алж болохгүй
- Учир нь нөгөө хүн нь цаанаа амьд явах эрхтэй
Хүн хулгай хийж болохгүй
- Учир нь тэр зүйл тухайн хүний өмлөх эрхэнд халдаж буй хэрэг
Хүн биеэ үнэлж /янхандалт гэдэг утгаар/ болохгүй
- Яагаад. Туяа Батад биеэ үнэлээд хариуд нь хэдэн цаас авчихаж. Ингэснээрээ Монгол улс, Монголын ард түмэн, Батжавхлан, Дорж, Дондог, Бат болон та нөхдөд ямар сөрөг үр дагавар авчирчихав аа.
Харин давуу тал бол байна аа
- Орлогын тэгш хуваарьлалт. Нэг баян баагий хэтэвчин дэх хэдээ хадгалж байснаас нэг ядарсан бүсгүйд өгчихвэл...
- Улсын мөнгөн урсгал өснө.
За тэгээд цааш дурдвал
- Дээр дурдсан ач холбогдол
- БЗХӨ-ийн тархалт буурна
- Татвар өснө
- Хүчний байгууллагын зардал буурна
- Жуулчдын тоо өснө
- Гэр бүл салалт багасна. Ганц бие нөхдүүд айл гэр үймүүлэхгүй гэсэн үг.
Энэ пост шүүмжлэл араасаа дагуулах байх.
Харин тэр бүгдийгээ үндэслэлтэйгээр тайлбарлаж өгвөл их баярлана.
Он жилүүд улирах тусам өнгөрсөн үйл явдлуудын заримд харамсаж, заримаас нь ичих нь жам юм болохоор яг одоо ч гэсэн би ямар тэнэг зүйл хийж л байгаа. Тэгсэн ч гэсэн Зарим нэг хүмүүсийн амьдардаг ёс суртахуун, гоо зүй гэх өөрсдөө ч сайн ойлгодоггүй хүлээсэнд баригдсан парадигмд байснаас өөрийнхөө сайн мэдэх солиорлын зам дээр явсан нь хамаагүй дээр мэт санагдана.
No comments:
Post a Comment