Өчигдөр байрныхаа нэг танилтайгаа буу халж зогсохдоо 6 настай хүүтэй хийсэн яриа
Би энд тэнд хэрэгтэй хэрэггүй юм ярьж явдаг зангаараа
- Чи энэ охинтой үерхээч гээд хажуугийн охиныг нь заав
Бандь
- Үгүй
- Яагаад?
- Манайх баян
-Тэгээд эднийх ямар юм?
- Эднийх жоохон мөнгөтэй
- Яагаад чи тэгж боож байгаа юм?
- МАНАЙ ААВ КОМПАНИЙН ЗАХИРАЛ, ЭДНИЙ ААВ ОРЦНЫ ЖИЖҮҮР
Орж ирээд ээждээ хэлсэн чинь ХН, НААДАХ ЧИНЬ ЮУ Ч БИШ гээд нэг хамт ажилладаг хүүхнийхээ охины яриаг хэлэв
- Миний охин одоо ирэх намар сургуульд орно ш дээ. Одооноос жоохон үсэг энэ тэр цээжилж байх уу
Охин:
- Яршиг өө. Би нэг баян хүний эхнэр болоод л хүүхэд гаргаад л гэртээ хэвтэж байна.
Аймар сонсогдож байгааз. Ээж нь бараг ухаан алдаа биз.
Цааш нь даамжруулаад найзынхаа дүүг саналаа. 3-4-р анги. Яг хэдийг нь санадаггүй ээ. Цэрэг татлагын үед гарсиймдаг.
- Миний дүүд ингээд л удахгүй ах шиг нь цэргийн зарлан ирнэ шдээ. Чи явах уу?
- Яршиг өө. Би ээжийн найзуудад хэлээд л бултчихна.
Сонсоод гайхаж байгаа юм чинь. Ээж нь цэрэг цагдаатай холбоотой газар ажилладаг юм гэсэн. Цааш нь:
- Яагаад
-Монголын цэрэг муухай
- Тэгээд хаанах цэрэг гоё юм
- Америк. Би америкийн цэрэгт бол явна аа
Та нар энэ жижигхэн чөтгөрүүдийн тухай юу гэж бодож байна.
Надад л лав хэлэх ч үг алга. Зөв ч юм шиг. Буруу ч юм шиг
Он жилүүд улирах тусам өнгөрсөн үйл явдлуудын заримд харамсаж, заримаас нь ичих нь жам юм болохоор яг одоо ч гэсэн би ямар тэнэг зүйл хийж л байгаа. Тэгсэн ч гэсэн Зарим нэг хүмүүсийн амьдардаг ёс суртахуун, гоо зүй гэх өөрсдөө ч сайн ойлгодоггүй хүлээсэнд баригдсан парадигмд байснаас өөрийнхөө сайн мэдэх солиорлын зам дээр явсан нь хамаагүй дээр мэт санагдана.
No comments:
Post a Comment