Tuesday, January 4, 2011

Найзуудаа дурсав


Миний амьдралын хамгийн анхны найзууд Төнкө, Магаа гэх хоорондоо нэг насны зөрөөтэй ах дүү хоёр байлаа л даа. Жинхэнэ нэр нь тэс ондоо. Бурхан яагаад ийм стрээнж никнэем заяацныг ёстой хэлж мэдэхгүй юм байна. Нөгөө Амбаа, Гомбоо, Маадгар нтр шиг гэр бүлээс гаралтай байж болох юм. Бас би тэдэнтэй яаж танилцсанаа мэдэхгүй. Ямартай ч бид намайг 5 дугаар ангиа төгссөний дараа хотод шилжиж ирэх хүртэл найз л байсымдаа найз. Ямар ч билээ баяраар тэдний гэртээ урьсийн. Угаасаа манай хажуу айлын 2 л доо. Тэр үед Дорноговьт напьлон тоортноос өөр бялуу гээд байх юм байгаагүй байх. Нэг бөөрөнхийг 3-уулаа хувааж идчихээд бөөлжлүү яалаа.
Бидний цорын ганц муудалцаж, бие биедээ тунирхах шалтгаан нь бидний сурдаг сургууль байлаа л даа. Тэд 1-р арван жилд, Би 2-р арван жилд сурдаг байлаа. Энэ хоёр сургууль аймагтаа л бүх юмаараа өрсөлддөг, хөлбөмбөгөөр бол El Classiko маягийн юм байлаа л даа. Угаасаа өөр сургууль ч байгаагүй. Гэхдээ энэ нь биднийг бүр мөсөн тангараг тасалгах том шалтгаан байгаагүй юм. Суралцмаар юм энэ Хоёр Солонгос бид нараас. Хамгийн сүүлд Магаатай 3 жилийн өмнө уулзсан. Их баярласан ч бид урьдынх шигээ байгаагүй юм лаа. Шилжилтийн нас яг таарсан уулзаагүй цаг хугацаа найзуудыг холдуулдаг уу?
            Сургуульд орсны дараа Түвшинбаяр гэдэг шав шар, нүдний шилтэй, одоо бодоход Ералаш маягийн бандьтай найз боллоо би. Түүнээс утасных нь дугаарыг асуухад тэр 393 гэж ширээн дээр мангар том биччихээд багшдаа загнуулж хамтдаа арилгаж байсан гэх мэт зөндөө л дурсамжтай үе маань 1-4 ангид байсан хэдий ч одоо болтол толгойд тодхон санагдаж байна. Халтар царайт гэх кино ид од болж байх үед Мигель Ангел хэнтэй ч билээ дээ Стерлитагаа “Минийх, Минийх” гэж булаацалдаж, зодолдож байхыг нь харчихаад бид хоёр ангийнхаа Сэлэнгэ гэж охиныг яг тэгж булаацалдаж байж билээ. Гэхдээ би тэр үед Сэлэнгээгээс болиод Сувдмаад хайртай болчихсон байсан л даа. Кино л дуурайсан болохоос. Одоо түүнийг хаана явдгийг мэдэхгүй ч хэзээ нэгэн цагт уулзах л байх гэж найддаг юм.
            5-р ангид ордог жилээ би нөгөө 1-р сургуульд шилжин суралцлаа. 6-р ангидаа хотод шилжиж ирээд СБД-ийн нэгэн сургуулийн сурагч боллоо. Шинэ зүйлд муухан дасдаг байсан юм уу даа. Нэг хэсэгтээ л найз нөхөд гэдэг зүйл байхгүй ихэд ганцаардсан даа би. Муу сурсан шалтгаан ганцаардлаас болдог ч магадгүй юм. :P
            6-р анги төгсөөд зуны амралтаараа буцаж аймагтаа очоод нагац ахындаа зурагт хэвтэж байсан чинь нэг хүн хаалга тогшоод намайг асуусан чинь 5-р ангид хамт сурч байсан ихрийн өрөөсны нэг нь байлаа. Ганцаардлын туйлд хүрчихсэн байсан би их баярласандаа. Бараг л намайг гэх найз нөхөдтэй байхын амтыг анх мэдэрсэн нь тэр байх. Түүнийг би найз гэж урьд нь бодож яваагүйдээ бүүр сүүлд жоохон хүн санаа суусан үедээ өөрөөсөө ичиж билээ. Таны үл хүндэтгэх, эсвэл тоодоггүй хэн нэгэн таны сайн найз ч байж мэднэ шүү. Эргэн тойрныхоо бүх хүнтэй хүндэтгэлтэй харьцаарай. Одоо түүнтэй уулзах юмсан. Тухайн үед Дорноговийн Цагдаагийн газрын даргын хүүхэд ч байсан билүү. Ямар ч байсан Эрдэнэбаяр гэдэг юмдаг. WANTED HIM!!!
            Гэр нүүсэн шалтгаанаар 7 ангидаа БГД-ын сургуулийн сургуулийн сурагч боллоо би. Ганцаардлын гүн хордлогонд орчихсон байсан би найз нөхрийн амтыг зуны амралтаараа мэдэрсэн болохоор ямартай ч найзтай болох зорилго тавьсан юм. Тэр үед одоогийнхоо найзуудтай танилцсан юм. Энэ нэг хэдэн бакалуудтай нийлэхийг хүсч байсан ч намайг анх тоохгүй анх яаж новширцгоож байсан гэж бодно. Би охины араас ч ингэж гүйж байгаагүй л дээ. Энэ нэг төрлийн дурлал уу нтр.Сүүлдээ зүгээр болсон л доо. Тэд цэцэрлэгээсээ эхэлж найзалсан найзууд. Надтай нийлээд 10. Ихэнх найзуудыг харахад хүмүүс ямар нэгэн сонирхол, үзэл бодол, ажил үүрэг зэргээрээ адилхан байхад энэ бакалууд тэд нараас шал ондоо л доо. Үзэл бодол, зан характер, сонирхдог спорт, сонсдог дуу, эзэмшсэн мэргэжил, тэр байтугай амьжиргааны төвшнөөр хоорондоо тэс ондоо 10 эр хүнийг 20 гаруй жил найзлуулсан зүйл яг юу вэ гэдгийг ёстой хэлж мэдэхгүй юм. Юутай ч одоо яагаад ч юм өөр хүмүүстэй найз гэж явахаар нэг л юм дутуу санагдаад байдаг. Тэр л байх...
            Дөнгөж их сургууль төгсөөд ромбоныхоо будгийг ч хатаж амжаагүй байхад би 3-4 хүнтэй нэг жижиг компанид ажилтан болж орлоо л доо. Одоо ч гэсэн тэндээ ажиллаж л байгаа. Надаас дор хаяж арав ах Дашка ах, Гани ах, Цо эгч нарыг би бас найзыгаа гэж боддог юм. Тэдний хажууд төө илүү пацаан би нэмэр болсон ч бай, нэрмээс болсон ч бай арав хүрэхгүй ажилтантай шинэхэн компанийг салбартаа тэргүүлэгч болгож чадсандаа. 3 жилийн хугацаанд. Одоо ч ажлынхаа хамгийн пацаан нь байгаа би “ах захаа алдсан хүүхэд” гэж хэлүүлэхийг ч тоохгүй тэдэнтэй пяав ууж, хүүхэн ярьдаг юм. Сайхан байдаг. Бэрхшээлийг нэгэн сэтгэлээр даван туулсан, нас албан тушаалын түмэн зөрөөтэй найзууд. Нас тийм чухал уу?

16 comments:

  1. Энд ороогүй найзууд уучлаарай. Багтсангүй шүү. :D

    ReplyDelete
  2. Хөөрхөн гэгээлэг бичлэг байлаа..

    найзуудыгаа саначлаа байна

    ReplyDelete
  3. gaigui ee chi, bi gomdloo shuu. namaig bicheegui bhdaa yahav dee

    ReplyDelete
  4. nas bol zovhon too - gedeg Aaliyah-n duu bdg daa

    ReplyDelete
  5. Санаа авав...

    ReplyDelete
  6. @Чалва Палва:
    Харин ээ хө

    @Золжаргал:
    Энд найз охидуудын тухай яриагүй шүү. хэхэ

    @Anon:
    Миний бас нэг Anonymous гэдэг байлаа гээд үү?

    @Сирёз:
    Нүх зөрөх биш тэ? хэхэ

    @Addmanz
    Санаагаа хэрэгжүүлэхээрээ хэлээрэй хө. Харъя л даа бас.

    ReplyDelete
  7. Ter erdenebayar chini odoo erdeneted ajillaj baigaashd. Husvel id-g ni avaarai

    ReplyDelete
  8. javhaa chi yu? bi bnaa. erdenebayar bna. haana baigaa ve. bi erdeneted bna

    ReplyDelete
  9. ангийнхнийгаа бичээгйүмүү? танай ангийн хэдийгол таний шүү этр...

    ReplyDelete
  10. hediigol jihshig... en odoo yugsen vg we ain? helberdeh gj ydatsgaatsiin...

    ReplyDelete
  11. anon:
    Nuuts ugee hel: Aaviin chini ner?

    Davka:
    Ene humuus joohon urduur hoiguur guij nudend urtuhuur amidarch bmaar yum aa

    Anon:
    Huzuug ni hardaa. Buur goyo helbertei. kk

    ReplyDelete
  12. Золиг гэж найзуудыгаа саначихлаа. Би бас яг чам шиг 6-р ангидаа хотруу шилжиж ирээд хэсэгтээ л найз нөхөдгүй ганцаардсан даа, хэхэ. Ер нь бичсэнийг чинь уншаад байхад минийхтэй яг ижил юмаа. Багын найзуудтайгаа 6 онд нэг уулзсанаас хойш уулзаагүй ээ. Яагаад дахиад уулзаагүй шалтгаан нь найз нар маань жоохон өөрчлөгдсөн байсаан. Магадгүй би өөрөө ч өөрчлөгдсөн байж болох юм. Одоо бодоод байхад миний буруу байсан байна лээ. Би тэд нартайгаа дахин найзлахыг маш их хүсч байнаа. Хэрвээ би уучлалт гуйгаад эргээд гоё найзлая гэвэл тэд нар намайг хүлээж авах болов уу, хүлээж авлаа гэхэд багынх шигээ гоё найзууд байж чадах болов уу.

    ReplyDelete
  13. Надад их сургуулийн болоод бусад найз нөхөд олон байгаа л даа. Гэхдээ унаган багын найз нөхөд гэдэг хэзээ ч мартагддаггүй юм байна.

    ReplyDelete
  14. hundetgeegui, tooj haraagui hen negen sn nz bj boloh gdg ch unen shu.
    tgd yrnu hol bgaad bhar ymr ch sn nzuud holdchihdog yumdo. haramsaltai...

    ReplyDelete