Алив зүйлсийн хамгийн голынх, суурь, бүр үндсэн зүйлийг мөн чанар гэх агаад түүнээс илрэн гарах тэмдгийг шинж чанар гэх. Жишээлбэл “Зүүдэнд оромгүй явдал” кинон дээр Ромаг хатгаанаас хамгаалж Катягийн арчиж өгсөн спиртны үнэрээр болж ээж нь бөөн юм болоогүй юу. Спирт үнэртэх шинж чанарын цорын ганц шалтгаан нь архи уух биш юм.
Энэ мэт хоёр тэс өөр мөн чанартай зүйлийн нэгэн ижил хэв шинжээс болж хүмүүс бид гүээ мөн олон алдах юм. Тухайлбал нилээн дээр үед нэг атаман байхдаа орцныхоо үүдэнд дироол зажлаад байжийтал хажуугаар нь нэг хүн хажуугаар муухай хараад өнгөрч байна. “Яажээнэ чи” гээд л барьж аваад зодцон. Уг нь бол хөөрхийгийн толгой нь л өвдцөн байсиймшд. Жижигхэн амьтан бүрийг шавж (шавьж) гэвэл бас л алдах нь байна. Цаад чинь тэс өөр төрөл зүйл шүү дээ.
Жанжин Сүхбаатар бол манай ангийн бандь. Аа, Харин хувьсгалч Жанжин Сүхбаатар бол мөрийтэй тоглоомчин, архичин, удирдагч биш, Ленин нтр-тэй уулзаагүй ч бай хувьсгалч хүн юм. Тэрнээс манай ангийн Сүхээ бол бүткү ээ бүткү. Нусаа нийгээ сурчуул харин өөрийнх нь хувьд “хувьсгал” байж болохым. Тухайлбал “шинэ” хувьсгалт нам бол өөр нэг намыг хуучин нэрийг авснаараа Монголын улс төрийн тоглолтонд “хувьсгал” хийж байгаа нь энэ нэрийг авах боломжтой шиг. Хувьсгал гэдэгт заавал төр эргүүлэхийг оруулахгүйгээр ямар нэг зүйл эрс өөрчлөгдсөний мөн чанарыг тодорхойлдог бол шүү дээ.
Чалва Палва бичлэгийнхээ санааг улс төрөөр жишээлсэн шинж тэмдэг нь түүнийг улс төр сонирхдог гэсэн мөн чанар огт биш юм. Хэрвээ тэгж бодсон бол шинж тэмдгийн давхардлаас үүссэн мөн чанарын тухай буруу ойлголтыг дараах жишээнүүдээр баяжуулъя.
Коллегийн утас дугарлаа. Сэрүүлэг ч байж болох.
Нөхөр нь мөөгөнцөртөөд эхнэртээ халдаав. Хөөрхий бие нь өвдөөд баахан антибиотик тариулаад тэгсиймшд чааваас. Эмч л жинхэнэ мөн чанарыг тогтоож чадах. Уурлахаа хүлээжий, Бүсгүй минь
Найз охины чинь утсанд янз бүрийн мээсэж ирээд байна уу? Зүгээр л найз охин чинь хөөрхнийх. Хөөрхөн төрсөн нь түүний буруу биш ээ.
Авилга авав, компанийн зардлаас мөнгө идэв, зугаалгын цуглуулсан мөнгөнөөс өөртөө жичид нь чихэр авав, утасруугаа нэгж савав. Автуусанд хүний халаасанд гараа хийснээс шинж тэмдэг нь л өөр болохоос хүний юмыг зөвшөөрөлгүй л авсан хойно мөн чанарын хулгай л юмшд. Зөвхөн баг өмсөж, сэйф ухахыг хулгай гэхгүй ээ.
Мөн чанар, шинж чанарын ялгаанд надад бас ойлгохгүй зүйл байна аа.
Хөлдөө өмсдөг юмыг гутал гэдэг бол оймс юу болж таарахав?
Хэн нэгний хэмжүүрээр хүн чанартай нэгэн нь л хүн юм бол би юу ен ер нь?
10 жилд гурван дуу дуулсан хүнийг дуучин гэх үү юүгхүү?
Гэрлэлтийн батлахтай л болохоос өөр өөр хүмүүстэй уулзаад явдаг шинжгүй хоёрыг эхнэр нөхөр гэхүү юугхүү?
Би агуулга, хэлбэр гэж ярих дуртай, гэхдээ энэ нь чиний мөн чанар ба шинж чанартай агуулгын хувьд гэхүү мөн чанарын хувьд гэхүү дүйцэж байгааг мэдэхгүй. Хэлбэр байнга өөрчлөгдөж байдаг ба агуулгаас урган гарч байдаг, агуулгын өөрчлөлтийг харин хувьсал, хэн нэгний оролцоотой бол хувьсгал гэх нь бий. Агуулга, хэлбэрийн зөрчилдөөнийг шог, наргиа гэх юм билээ. Дээрх чиний ойлгохгүй байгаа зүйлийн хувьд энэ 2-н ялгаа гэж ярих нь зохимжгүй, элгэлзээ нь юундаа байна гэхээр ямар нэг мөн чанарыг өөр зүйлийн шинж чанараар харахыг оролдсоноос болж байгаа болов уу.(Аягүй бодлогоширч байгаад, үнэнээсээ бичлээ шүү)
ReplyDeletehahaha, aldart pilsaavchaa, yu ch oihgui bnaa. IQ hurdguie e kk
ReplyDelete@All,
ReplyDeleteТэр хоёр дох параграфын сүүлийн өгүүлбэрт гэнт аалзны тухай ярьжаагаам шүү.
@Шар дээл:
Нээх бодоод хэрэггүй байсийм дөө. Мань ийм юм бичсэнээ бараг мартчихсан байшд. :D Ернуул хүмүүс мөн чанарыг ойлгохгүйгээр дүгнэлт хийж шийдвэр гаргаад алдаадийнаа л гэх гээд байгаан. :) Цаг гаргаж бодож сэтгэлээсээ коммент үлдээсэнд баярлалаа. Цаашид комментуудад хариу өгч байна аа. (Аягүй бодлогоширч байгаад, үнэнээсээ бичлээ шүү) :)
@Gegeen
Хайн, чи яг дээдэхээ зүгээр хар даа. Зүгээр нэг шар дээлтэй хүн ухаал ойлгож байхад, (толгой сэгсрэв) :D