Monday, February 14, 2011

Бүсгүй минь (Нэгтгэлт Дугаарлалт)

Валентийн дуусч маарт дөхөж байгаа тул бүсгүйчүүддээ хэдэн зөвлөгөө хүргэе. Заримыг нь зарим нь уншсан байх аа. Гэхдээ аягүй энэ гоё дугаар нэмэгдсэн шүү




1.      Бүсгүй минь, Хэн нэгэн залууг шалиг гэж бодохоосоо өмнө сайн бодоорой. Өөрийнхөө араас гүйж буй охидыг өөрөө араас нь гүйж буй мэт харагдуулах нь жинхэнэ эр хүний чанар бөгөөд агуу их авъяас юм шүү.

2.      Бүсгүй минь Бие цогцост тань нөхөн төлжиж буй сперматцойдыг эрчүүд бид асар их хүч хөдөлмөрөөрөө бий болгон хамгийн шилдгийг нь шилэн, найдвартай гэдэгт чинь итгээд чамдаа хадгалуулсан юм шүү Түүнийг нь нэг муу жижигхэн эс гэж битгий голоорой Тэр маань 9хөн сарын дараа чиний биенээс төгс бие цогцос болон урган гарч, чамд минь хязгааргүй баяр баясгалан бэлэглэх учраас энэ л хугацаанд битгий түүнд минь муу юм хийгээрэй.

3.      Бүсгүй минь, Миний эхнэр болвол өөрийгөө гэрийн авгай болно гэж битгий айгаарай. Бид гэрээ хүртэл хамтдаа цэвэрлэх болно. Би нь саван, воок, хивс цэвэрлэгч, өөр юу хэрэгтэй тэр бүгдийг авчирч, харин чи минь тэднийг зөвхөн ашиглахад л хангалттай.

4.      Бүсгүй минь, Хэрвээ таныг хэн нэгэн нь Цасангуа, Үнсгэлжин нартай зүйрлэвэл доромжлол гэж ойлгоорой. Цаадуул чинь айлын зарц, гэрийн үйлчлэгчийг л хальт мульт хийж чадахаас өөр шидгүй тул царайгаараа л хоолоо олж идэж яваа амьтад. Ажлаа сайн хийгээрэй

5.      Бүсгүйчүүд минь, Энэ халхын хавтгайд чинь 4 бүсгүйн дунд нэг залуу ноогдож байна гэнэмшд. Та хэн нэгэн залууг өөрийн болгосон байгаа бол нөгөө 3-аасаа битгий харамлаарай. Цаад гуравт чинь ч гэсэн хэн нэгэн хэрэгтэй л байгаа.

6.      Бүсгүй минь, Босох цаг боллоо. Гайхамшгийг хүлээж хэтэрхий их унтаж болохгүй шүү. Нойрсож буй гүнжийг гүн нойрондоо автсан байх үед нь ханхүү ирж бүх зүйл сайхнаар төгсдөг ч тэр бол зөвхөн тэр хэсгийнх. Тэрнээс цааш ханхүү чинь хөөрхий гүнжийг яаж ч дарамталсан байж мэднэ шүү дээ.

7.      Бүсгүй минь, Битгий санаа зов. Энэ ертөнцөд намайг харамлаж маажих, хүүхэн байтугай золбин муур ч байхгүй. Харин ч энэ нөгөө Чалватай явж байсан бүсгүй байна гээд хар муурнууд тойрч зугтаан, урдуур чинь өнгөрөх зовлон үгүй болно. :P

8.      Бүсгүй минь, Аальгүйгээс хамаргүй нь дээр гэсэн ардын зүйр үгэнд итгэн битгий тэнэг зүйл хийгээрэй. Гоо үзэсгэлэн үргэлж хамгийн анхны шалгуур байж ирсэн юм шүү. :D

9.      Бүсгүй минь, Хэрвээ та өөрийгөө лангууны ард зарагддаг өргөн хэрэглээний бараа гэж үзэхгүй байгаа бол харанхуй гудамжаар ганцаараа битгий яваарай. Тэнд таны зөвшөөрөлгүй таныг өөр нэгэнд зарчихаж магадгүй шүү. 

2 comments:

  1. blog chin ih taalagdlaa goy yumaa

    Бүсгүй минь, Хэн нэгэн залууг шалиг гэж бодохоосоо өмнө сайн бодоорой. Өөрийнхөө араас гүйж буй охидыг өөрөө араас нь гүйж буй мэт харагдуулах нь жинхэнэ эр хүний чанар бөгөөд агуу их авъяас юм шүү.

    ene ug chin buur nice bn amjilt

    ReplyDelete