Monday, May 2, 2011

Эмч нартаа баярлалаа

\Төрөөд 14 хононгуутаа л сахилгагүйтэж гүйж байгаад тархиа хөдөлгөцөн зус байгаам би. Тэр үеийн эмч нар ч гэж эмч нар. Буруу оношлоод хүндэрсээр хүндэрсээр ой гаран настай болтол ДОХ-оос бусад бүх өвчинг тусгасан байгаам. Тэгсэн чигсэн одооо амьд мэнд яваа миний миний хар толгойд болоо бөгөөд ор мөргүй эмчилж өгсөн бүх эмч нартаа баярлалаа. Намайг эдгээх гэж хотоос хүртэл эмч очиж байсан гэдэг шүү.

Мөлхдөг байхдаа эмээгийнхээ цүнхнээс пеницилинийн шилтэй даралтны эм авч уучаад нохой болж хамаг амьтан хазалж самардаж галзуурч байхад эмчилж өгсөн эмч нарт баярлалаа. Жоохон үлдэцтэй ч гэсэн яахав дээ. Хааяа шөнө орой арга тасарсан үед ямар нэгэн юм руу шээж байгааг эс тооцуул блогоо гөтлөөд яаавжил байна.

Өсвөр настай байлаа би. Ганц удаа гудамжинд гутга өшиглөж тоглоод эмлэгт цусаа садруулан орж ирснийг эс тооцуул би тун томоотой хүүхэд байсым шүү. Тэр үед миний хатуу хөтүү арьсыг мэс заслын зүү даахгүй ганц гатгаал муруйгаал... Намайг оёход 3-р эмэлгийн бүх зүү дууссан байх өө бараг. Тэрийгээ үл хайрлан бүгдийг нь дахин ашиглалтгүй болгож оёж өгсөн эмч нартаа баярлалаа. Уг нь ганц нэгээр нь дахиж хүн оёсон бол аштай юу даа тэ.

Харин тэр үед та нар мэдээ алдуулагч дээрээ жоохон новширсон л доо. Тэр тарчлаан одоо болтол зүрх зүсжийнэ. ий аажуу. Тэгсэн чигсэн би юу ч санаагүй шүү. Харин тэр жоохон илүүдэл арьс сахны хэсгээс гэрлүүгээ авч яваад ажлаас чинь халуулах шахсанд уучлаарай. 3-р эмэлгийн лабартоорийхоон. Өөр хүмүүст захихад эмч нар биенээс чинь ямар нэгэн юм тасдаад авчуул битгий өөр тийшээ авч яварай. Гар чинь загатнаад байсан ч үлдээдэг юм шүү.

За тэгээд хоолойны мах авч өгсөн тэр эмч, дадлагын оюутан охин 2-т бас баярлаж байгаа. Чи хөөрхөн охин байсан шүү. Одоо ч жинхнээсээ эмч болоо доо.

Өөр нэг эмч найзтайг эс тооцуул өөр ямар нэгэн эмч нартай өөр ямар нэгэн харилцаанд оржийсноо ерөөсөө санаку вайнөө

3 comments: