Тоо гэдэг тун золигийн бөгөөд туйлын харьцангуй ойлголт юм. Тэгсэн хирнээ ерөөс хүнээс огт салку. Тухайлбал Миний биед инглиш түвшингээ 100 болгох шаардлага тавьсан ч эхнэрийн түвшинг 1-ээс ерөөсөө хэтрүүлкү. Уг нь ард нь ганц ширхэг хоосон 0 тавьчмаар байгаа ч тэр нь өөрөө маш хорлонтой хоосон. Тэгж бодоод тэр 100-ийн уртлын 1-ий нь авчмаар байгаа ч ерөөсөө болдоггүй хогийн эд.
Тоо гэж. Би ерөөсөө тоон дунд л амьдарч байна. Надаас шалтгаалку мөртлөө надад гүй ээ мөн их хамаатай маш олон тоо байна. Нийтийн тээвэрт нэг удаа шууд 300. Уг нөхрийн хэмжээ их юм шиг мөртлөө 76-ын хаана нь ч хүрэхгүй.
1 гэж юу вэ? Орой болгон “Сто даврахгүй” гэдгийн ард хэлдэг тоо. Даанч энэ нь эцэст биш эхэнд байдаг болохоор цаашаа үргэлжлээл явчина.
2 гэж юу вэ?
МА-НАЙ У-ЛАС ХОЁР НАМ-ТАЙЙЙЙ
ХО-ЮУ-ЛАА НИЙЛ-ЭЭД НЭ-ЭГ АРГА-ТАЙЙЙ гэж...
ХО-ЮУ-ЛАА НИЙЛ-ЭЭД НЭ-ЭГ АРГА-ТАЙЙЙ гэж...
3 гэж юу вэ?
МИ-НИЙ ХЭЭМ-ЖЭЭ ГУРУУН ГҮРҮҮШИЙЙЙГ гэвэл яахуу. Хэхэ.
Гэх мэт тоо бүгд өөрийн өөрийн нилээдгүй онцлогтой. Цаашаа үргэлжлээд л байна. Үргэлжлэл бүр өөрийн онцлогтой. 1’300’000’000 гэдэг тоог мөнгөн дээр бол хүн бүр зүүдэлж хонодог мөртлөө хүн дээр бол үзэн ядаж хулжина.
Миний амьдрал яг одоо минимум 4 хагас, максимум 2 хагас гэсэн тоо хэмжүүртэй 2 зүйл дээр толгой гашилгаал суужийна гэснээс хагас гэсэн бас нэг ярвигтай тоо ч байна. Хоёрын хооронд юмаар яахуу гээд аваа хаячиж ерөөсөө болку. Жишээлүүл нэг хагас ерөнхийлөгч байна манайд...
(үргэлжилж магадгүй)
hehehehehe
ReplyDeleteHagasaa gej neeree butarhai too ch hetsuu shuu
ReplyDelete