Хожимдсон ч гэсэн.
БҮСГҮЙЧҮҮД
sung by: Чалва feat other
Record by Эгшиг студи
Он жилүүд улирах тусам өнгөрсөн үйл явдлуудын заримд харамсаж, заримаас нь ичих нь жам юм болохоор яг одоо ч гэсэн би ямар тэнэг зүйл хийж л байгаа. Тэгсэн ч гэсэн Зарим нэг хүмүүсийн амьдардаг ёс суртахуун, гоо зүй гэх өөрсдөө ч сайн ойлгодоггүй хүлээсэнд баригдсан парадигмд байснаас өөрийнхөө сайн мэдэх солиорлын зам дээр явсан нь хамаагүй дээр мэт санагдана.
Monday, March 14, 2011
Sunday, March 6, 2011
Маартын наймны тухай
Намайг битгий хайрла, Бүсгүйчүүд.
Нас дээр гарлаа, Өөр хүн ол.
Царайлаг төрөх ямар хэцүү юм бэ, Чөтгөр алгад.
Надад найдах хэрэггүй ээ, Би хүний хүн
Нас дээр гарлаа, Өөр хүн ол.
Царайлаг төрөх ямар хэцүү юм бэ, Чөтгөр алгад.
Надад найдах хэрэггүй ээ, Би хүний хүн
Зиа хүүхнүүдийг энэ шүлгийг уншаад юм юм бодоод байж байх хооронд нь эрчүүддээ хэдэн үг бичье. Хүүхнүүд та нар битгий уншаарай. Эрчүүдийн яриа юм.
Зиа маргааш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох нь ээ. Тэгэхээр энэ хэдэн хүүхнүүдэд эрхийг нь эдлүүлэх нь байна. Юуны өмнө бүгдэд Ц битмийн авч өгөөрэй. Эрүүл амьд явах эрхийг нь хамгаалж байгаам. Нэг уутыг аваад хуваагаад өгчихсөн дөө ч яахав дээ. Зарим нь пологтож магадгүй. Гэр орны чинь эмийн сангаар хаяг аддрессгүй эрээвэр хураавар ганц нэг эм явж байвал кармаалчаарай. Нийлүүлээд тэнцүү хуваагаад тараагаад өгчих.
Юуных ч байсан цаадуул чинь баярлаал уучихна.
Зарим нэг хүүхнүүд эрхээ мэдэхгүй байгаа байх. Хэдэн эрх нийлүүлээд коопийдоод таньдаг хүүхнүүд рүүгээ мэйлдчихээрэй. Эрхийнхээ өдөр “эрхээ” мэдэж байгаадаа тэд туйлын их баярлах болно. Зарим нэг хүнд бол тусад эрх гээд үүрэг өгч болно. Дараа нь бидний овоо ажил хөнгөлөгдөнө дөө.
Нэг диктафоныг олж аваад нэг нэг минут үг хэлүүлээд тэрийг нь биччихээрэй. Үгээ хэлэх эрх нь юм. Тэрнээс илүү цаг чамд хайран. Аа Хальсгүй байсан ч яахав дээ. Цаадуул чинь онгойлгож үзэх биш. Улаан товчин дээр нь дараад л хангалттай.
Янз бүрийн СНС сайтууд дээр бүлэг үүсгээд эккаунт нээгээд өгчихөөрэй. Олон автортой блог байсан ч болно. Эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлж бидэнд баярласнаа илэрхийлэг.
За, тэгээд манай хүүхнүүд ажил хөдөлмөрт хамгийн дуртай тул бусад нь тус тусынхаа ажлыг сайн хийгээд бүсгүйчүүдээ баярлуулаарай.
Өөр онцын зүйлгүй.
Monday, February 28, 2011
Мөн чанар хийгээд шинж чанарын тухай бодов
Алив зүйлсийн хамгийн голынх, суурь, бүр үндсэн зүйлийг мөн чанар гэх агаад түүнээс илрэн гарах тэмдгийг шинж чанар гэх. Жишээлбэл “Зүүдэнд оромгүй явдал” кинон дээр Ромаг хатгаанаас хамгаалж Катягийн арчиж өгсөн спиртны үнэрээр болж ээж нь бөөн юм болоогүй юу. Спирт үнэртэх шинж чанарын цорын ганц шалтгаан нь архи уух биш юм.
Энэ мэт хоёр тэс өөр мөн чанартай зүйлийн нэгэн ижил хэв шинжээс болж хүмүүс бид гүээ мөн олон алдах юм. Тухайлбал нилээн дээр үед нэг атаман байхдаа орцныхоо үүдэнд дироол зажлаад байжийтал хажуугаар нь нэг хүн хажуугаар муухай хараад өнгөрч байна. “Яажээнэ чи” гээд л барьж аваад зодцон. Уг нь бол хөөрхийгийн толгой нь л өвдцөн байсиймшд. Жижигхэн амьтан бүрийг шавж (шавьж) гэвэл бас л алдах нь байна. Цаад чинь тэс өөр төрөл зүйл шүү дээ.
Жанжин Сүхбаатар бол манай ангийн бандь. Аа, Харин хувьсгалч Жанжин Сүхбаатар бол мөрийтэй тоглоомчин, архичин, удирдагч биш, Ленин нтр-тэй уулзаагүй ч бай хувьсгалч хүн юм. Тэрнээс манай ангийн Сүхээ бол бүткү ээ бүткү. Нусаа нийгээ сурчуул харин өөрийнх нь хувьд “хувьсгал” байж болохым. Тухайлбал “шинэ” хувьсгалт нам бол өөр нэг намыг хуучин нэрийг авснаараа Монголын улс төрийн тоглолтонд “хувьсгал” хийж байгаа нь энэ нэрийг авах боломжтой шиг. Хувьсгал гэдэгт заавал төр эргүүлэхийг оруулахгүйгээр ямар нэг зүйл эрс өөрчлөгдсөний мөн чанарыг тодорхойлдог бол шүү дээ.
Чалва Палва бичлэгийнхээ санааг улс төрөөр жишээлсэн шинж тэмдэг нь түүнийг улс төр сонирхдог гэсэн мөн чанар огт биш юм. Хэрвээ тэгж бодсон бол шинж тэмдгийн давхардлаас үүссэн мөн чанарын тухай буруу ойлголтыг дараах жишээнүүдээр баяжуулъя.
Коллегийн утас дугарлаа. Сэрүүлэг ч байж болох.
Нөхөр нь мөөгөнцөртөөд эхнэртээ халдаав. Хөөрхий бие нь өвдөөд баахан антибиотик тариулаад тэгсиймшд чааваас. Эмч л жинхэнэ мөн чанарыг тогтоож чадах. Уурлахаа хүлээжий, Бүсгүй минь
Найз охины чинь утсанд янз бүрийн мээсэж ирээд байна уу? Зүгээр л найз охин чинь хөөрхнийх. Хөөрхөн төрсөн нь түүний буруу биш ээ.
Авилга авав, компанийн зардлаас мөнгө идэв, зугаалгын цуглуулсан мөнгөнөөс өөртөө жичид нь чихэр авав, утасруугаа нэгж савав. Автуусанд хүний халаасанд гараа хийснээс шинж тэмдэг нь л өөр болохоос хүний юмыг зөвшөөрөлгүй л авсан хойно мөн чанарын хулгай л юмшд. Зөвхөн баг өмсөж, сэйф ухахыг хулгай гэхгүй ээ.
Мөн чанар, шинж чанарын ялгаанд надад бас ойлгохгүй зүйл байна аа.
Хөлдөө өмсдөг юмыг гутал гэдэг бол оймс юу болж таарахав?
Хэн нэгний хэмжүүрээр хүн чанартай нэгэн нь л хүн юм бол би юу ен ер нь?
10 жилд гурван дуу дуулсан хүнийг дуучин гэх үү юүгхүү?
Гэрлэлтийн батлахтай л болохоос өөр өөр хүмүүстэй уулзаад явдаг шинжгүй хоёрыг эхнэр нөхөр гэхүү юугхүү?
Wednesday, February 23, 2011
Шинэ хүн
Мааааннгар онгодтой фээсбүүкдээл засвраар ажлаа хийгээл суужийсан чинь гэнэт нар баруун талд гараад цонхоор тусангуутаа араас шараад эхэлдийн. Өөр хүн бол уурлахаар. Гэтэл би бол өвөл даараад халууныг хүлээж байсан хүмүүс над шиг зовж байгаадаа гэж бодоод тун баяр жавхлантай хөшгөө буулгаж, сонингоор давхарлан нарыг хаав. Ямрав дээ? Жавхаа гэж нэртэй байх ийм л ашигтай байгаамшд.
Нэр гэснээс хүмүүс надаас нэр асуунаа. Би чинь бас хэд хэдэн хүний эхнэрээс нь яагаад ч юм гэнэт гараад ирсэн өөртэй нь адилхан хүн дүрстэнд нэр хайрлацан гэж байгаам. Тэгсэн миний өгсөн нэр моодлоол явжийхиймдаа энд тэнд. Уг нь цор ганц байвал үнэн күүл байхгүй. Одоо хүнд нэр өгөхөөр бол эрэгтэйд нь Ъ, эмэгтэйд нь Ь гэдэг нэр өгнө өө. Аав ээж нь Хаагий Зөөгий нтр гэж дуудаг. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай өгч болох нэр Щ байна. Гурван ихэр гарчихвал Э Ю Я. Тэр Ъ, Ь хоёрыг 2 ихэр хүүхдэд өгч бас болж байна. Дахиад зөндөө сонголт байна @ # $ % ^ & ( ) < > ? !!! , . ! + - _ = { } [ ] : ; " ' гээл.
Юм бүхэн дээрхи шиг сайхан байхгүй ээ хүмүүс минь. Дөнгөж төрсөн хүүхэд чинь нэг л үл бүтэх нөхөр болохоор санагдаад байвал Бат-Эрдэнэ гээд нэрлэчихээрэй. Энэ нэр Монголчуудын хувьд хамгийн түгээмэл учраас ямар нэгэн муу юм хийчихвэл цагдаа нар тэр олон хүний дунд төөрч будилсаар байтал хүүхэд чинь зугтаж амжина.
Зиа энэ бол дараагийн асуудал. Эхний асуудал нь нэр өгөх хүнээ хийх явдал шүү дээ. Зарим нэг хүмүүс хүүхэдтэй болмоор байгаа тухайгаа ярихийм. Тийм хүмүүст хэлэхэд хүүхэд хийнэ гэдэг чинь их учиртайм. Усан онгоцонд явж байгаад сүйрээд нэг арал дээр өвөөтэйгөө үлдээд өвөө нь сүүлд нь үхээд нөгөө дараа нь томорсоор байгаад хүүхэдтэй болдог эрэгтэй эмэгтэй хоёр бацкааны тухай гардаг киног санаж байна уу? Хүүхэдтэй болох үйлийг нь бол хүн байгалийнхаа инстийктээр ямар ч хичээлгүйгээр тэр хоёр шиг шууд хийчдэг бол асуудалтай байгаа хүмүүсийн хувьд бол яг хүүхэдтэй болно гэдэг чинь их маапаантай.
Долоон тэрбум дөхөж байгаа хүмүүс бидэнд бүгдэд нь өөр өөр хурууны хээ, алхааны стийл байдагтай адилхан өөр өөр пизлог заяасан байгаам. Эрэгтэйн оновчтой буудалт, эмэгтэйн барьж авалт хоёр их чухал. Эмч нар бууны сум, байны хол ойрыг л тооцож чадна уу гэхээс яг яаж буудаж нөгөөх нь яаж хүлээж авахыг бол мэддэггүйм шиг байгаам. Мэджийсэн бол би ингэж суух хэрэггүй л дээ.
Ганц л алтан зөвлөгөө хэлье. (Уншихын өмнө теннисний бөмбөгөн дээр стакан хөмөрч тавиад эргүүлэхээр бөмбөг дээшээ явдгийг санана уу). Үйлийг үйлдэж байхдаа эмэгтэй нь дээрээ бол эцсийн мөчид бэлхүүсээ эргүүлээд дээшээ огло үсрэн босох хэрэгтэй. Гүйцээ. Чи жирэмсэн. Доороо бол эрэгтэй нь бэлхүүсий нь хэд эргүүлээд огло татах хэрэгтэй. Гүйцээ. Эхнэр чинь жирэмсэн.
Ps: Чалваааааааааааааааааааааааааааааа!!! Ажлаа хийгээч
Wednesday, February 16, 2011
Ан агнуур
Сургуульд орсон байсан эсэхээ санахгүй байна. Нэг хулгана алаад гэдсийг нь задалтал хээлтэй байж таараад гэдэснээс нь баахан сав нь цувж билээ. Одоо болоход хэцнээс зүүчихсэн шаарнууд маягийн юм байсийн. Тэгээд хөдөлж байгаад дарааллаараа амьсгал хураацгаасан даа хөөрхийс.
Дараа нь нэг алтан загасыг хенли байсан болов уу нэг загастай зэрэг шүүрэнд зэрэгцүүлж бариад хэн нь түрүүлж үхэхийг үзсэн. Алтан загас түрүүлж үхсэн. Үхсэн алтан загас чинь ёстой муухай үнэртэй золиг байна лээ. Тэрнээс яг загасчлана гэдэг бол над шиг тогтворгүй хүнд чилж үхэх ажил гэдгийг 20 насандаа Дэлгэр мөрний эрэг дээр үзэж билээ. Амьдралдаа ганц удаа загасны уурга барьсан минь тэр.
Тоть боож ална гээж хүзүүгээр нь уяад хөлнөөс нь татчихсан чинь үхэх биш хүзүү нь хугараад нэг хэсэг тамлагдсандаа хөөрхий. Тэрэнтэй ойролцоо хугацаанд шувууны өндгөнд сүүдрээ хүргэж болохгүй гэдгийг сонсонгуутаа өндөгний эрэлд гарч байж билээ. Сүүдэрлэсэн өндгөө өдөр болгон очиж үздэг байсан. Нэг өдөр л алга болсон. Эх шувуу нь өөр тийшээ зөөсөн байх. Ганц нэг тагтаа, болжмор урхидаж барьж хорьж байсныг эс тооцвол шувуунд өөр ямар нэгэн муу юм хийснээ санахгүй байна.
Таван давхраас муур шидээд тавхай нь задрахаар нь зовоогоод яахав гээд шатааж алж байлаа. Өөрөөр яаж алах учраа олохгүй байсийн.
Гөлөг дүүжилж байгаад нэг өвөөгөөр үсэртэл алгадуулж билээ. Тун азтай гөлөг байсан юм.
Дунд ангид нохойны ... сааж байж билээ. Аймар садар. Гар аймар өвдсөн. Аа, энд нээрээ ан ярьж байгаа.
Дараа нь нэг алтан загасыг хенли байсан болов уу нэг загастай зэрэг шүүрэнд зэрэгцүүлж бариад хэн нь түрүүлж үхэхийг үзсэн. Алтан загас түрүүлж үхсэн. Үхсэн алтан загас чинь ёстой муухай үнэртэй золиг байна лээ. Тэрнээс яг загасчлана гэдэг бол над шиг тогтворгүй хүнд чилж үхэх ажил гэдгийг 20 насандаа Дэлгэр мөрний эрэг дээр үзэж билээ. Амьдралдаа ганц удаа загасны уурга барьсан минь тэр.
Тоть боож ална гээж хүзүүгээр нь уяад хөлнөөс нь татчихсан чинь үхэх биш хүзүү нь хугараад нэг хэсэг тамлагдсандаа хөөрхий. Тэрэнтэй ойролцоо хугацаанд шувууны өндгөнд сүүдрээ хүргэж болохгүй гэдгийг сонсонгуутаа өндөгний эрэлд гарч байж билээ. Сүүдэрлэсэн өндгөө өдөр болгон очиж үздэг байсан. Нэг өдөр л алга болсон. Эх шувуу нь өөр тийшээ зөөсөн байх. Ганц нэг тагтаа, болжмор урхидаж барьж хорьж байсныг эс тооцвол шувуунд өөр ямар нэгэн муу юм хийснээ санахгүй байна.
Таван давхраас муур шидээд тавхай нь задрахаар нь зовоогоод яахав гээд шатааж алж байлаа. Өөрөөр яаж алах учраа олохгүй байсийн.
Гөлөг дүүжилж байгаад нэг өвөөгөөр үсэртэл алгадуулж билээ. Тун азтай гөлөг байсан юм.
Дунд ангид нохойны ... сааж байж билээ. Аймар садар. Гар аймар өвдсөн. Аа, энд нээрээ ан ярьж байгаа.
Хар цагаан өнгөтэй костьюмны зориулалт мэддэг болсноосоо хойш нилээн сүүлд нэг ямаа алах гэж хүзүүг нь хугалаад Толгойг нь хагалаад тамласандаа хөөрхийг.
Subscribe to:
Posts (Atom)