Tuesday, November 23, 2010

Уучлаарай гэдэг үг утгаа алдчихсан хорвоо юу?

Уучлаарай гэдэг үг утгаа алдчихсан хорвоо юу?
Уучлаарай гэдэг үг удаа дараа алдахын илэрхийлэл үү?
Буруу үйлдлийн бамбай уучлаарай болж таарсан уу?
Бусдад нялзаах хор нь уучлалт болж илэрсэн үү?


Нэгэнт гарсан бөөлжис, нэмэгдэж цацагдахын утга юм уу?
Нэгэнтээ цацсан унгас, нэхэж холдохын үнэн юм уу?
Гэмтэн нь уучлалаар гэгээрч
Гэгээнтэн нь уучилж хохирдог хорвоо юу?


Хамгийн үнэтэй цагийг хүндлэхгүй атлаа
Хэргэм зэрэгтэй нь гэдийдэг нь ёс уу?
Өнгөн мөнгө шүтсэн өөрөө л сайн явбал
Өрөөл бусад нь хүртээлгүй нийгэм үү?


Бухимдал шингэсэн мөрөндөө
Бусдаас би хайр хүссэнгүй
Хэрээс хэтэрсэн уурандаа
Хэнээс ч би хүндлэл хүссэнгүй


Уучлаарай бамбайтнуудын өөдөөс
Ухаантан царайлж ганц үг хэлье
Уучлалт хүссэн үйлдэлд чинь
Унагахаас өөр шид алга

7 comments:

  1. ккккккккккк сайхан хэлсэн

    ReplyDelete
  2. Дээрээсээ доошоо жижгэрсээр жижгэрсээр дуусчиж.

    ReplyDelete
  3. Нэгэнт гарсан бөөлжис, нэмэгдэж цацагдахын утга юм уу?
    Нэгэнтээ цацсан унгас, нэхэж холдохын үнэн юм уу?

    ene hesgiig sn oilgosongui???

    Bachka

    ReplyDelete
  4. "commentencer"
    yostoi saihan shuleglsen
    yostoi unen helsen
    yostoi gun bodson
    yostoi l yostoi shuleg bnadaa. shn bna. haha

    ReplyDelete
  5. Хаха сүртэй ш дээ уучлаарай хөөе яадгийн ганц уучилчаач

    ReplyDelete
  6. @Bebe:
    - Бичсэн гээ...

    @Anon:
    - Хэлэх үг нь дуусч байгаа нь тэр. Ямар азаар ихэссэнгүй вэ. тэ?

    @Bachka:
    - би ч гэсэн. Өчдөр юу боджийсийм бүү мэд.

    @Komentenser
    - Мань латин ойлгоддоггүй. :D

    @Tog tog:
    - Тэхээс дээ

    ReplyDelete
  7. shan heljee.. taalagdjiina..

    ReplyDelete