Wednesday, November 24, 2010

Нэг догол мөр: Маргааш амрахын мэнд

За ямартай ч нэг баярын мэнд хүргий. Юуных ч юм бүү мэд. Ойлгохоо байцсс. Тусгаар тогтнол нтр гээл. Зарим биш нтр гээл. 1206, 1911, 1924, 1245, 1988, 1992 гээд 13-р зууныг эс тооцвол бид чинь 5 удаа тусгаар тогтночихсон юм байнамшд. Хүмүүсийхаар бол.  Цааш нь нэмбэл нэмлээ л дээ. Ямартай ч 1924 оны энэ өдөр БНМАУ байгуулаглагдаж нэг үндсэн баталж байж. Яг үндсэн хууль мөн ч юм уу биш ч юм уу бас мэдэхгүй. Монгол улсын анхны гэвэл жоохон сонион. Тэр үед нэрэндээ БНА үсэгтэй байсан. Одоо байхгүй. Тэгээд ч ИМ улсын Их Засаг хуулийг бас юугхийн. За мэдкү мэдкү. 


ЮУТАЙ Ч МАРГААШ АМРАХЫН МЭНД

4 comments:

  1. Дашрамд дурдахад... 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод энэ өдрийг Бүх нийтээр амрах өдөр болгож хуульчилж байж. Энэ сайхан хууль батлагдсан өдрийг бас тэмдэглэж амарч өнгөрүүлвэл яасын?

    ReplyDelete
  2. өө харин залхуу юм болхоор амрахад нь баясаал байгаа. амрахын мэнд мэнд

    ReplyDelete
  3. 1921 оны 3 сарын 18-нд журамт цэргүүд Хиагтад очиход тэнд нь хэнч байгаагүй юм гэнэ лээ хөөрхий. Байсан хужаануудын цөөхөн хэдэн дарга нь Дээд үд хавиар дамжиж Дагуурын нутгаар урагшаа гарч. үлдсэн 7000 орчим цэрэг нь бага офицеруудынхаа удирдлагаар урагшаа аялж яваад одоогийн Төв аймгийн Заамар, Алтанбулаг сумдын нутагт цагаан генерал Резухиний бригадад цохиулан сарниад, Чойр орчимд дахиж цохиулаад Замын-үүдэд 200-гаад хужаа очсон юм гэнэ лээ.
    Шаамарын шар тохойд айлын өвс дээрэмдэж байсан арваад улаан цэргийг харин болгож тавьсан байна лээ манайхан. Арга ч үгүй юм биз дээ манайхан бараг 300 орчим морьтон байсан гэсэн. Харин хаа очиж зэвсэг гэхээр юм байхгүй, 300 орчим хүн уртаашаа арваад винтов, төдий тооны цахиур буу, бусад нь яаядаа гэсэн сайхан хусан мунаар зэвсэглэсэн байсан гэсэн.

    ReplyDelete
  4. Харин тэр 1921-03-18-нд Хиагтад орж очсон монголчууд, үлдсэн хужаа нарын дэлгүүр пүүсүүдийг сайхан талсан гэнэ лээ. Манай Гоймонбаатар ч хорьж цагдаагүй юм гэдэг хөөрхий. Яаж ч хорьж дийлэх вэ дээ цэрэгжлийн наад захын дэг журам мэдэхгүй, олз хайж яваа хэсэг морьтон шүү дээ.

    ReplyDelete